ЦОМЫН 3 УДААГИЙН АВАРГА, ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР Э.ЛХАГВАСҮРЭН ЭНЭ ЖИЛИЙН ЦОМЫН АВАРГЫГ ӨНЖИНӨ

2016-11-23  

Монголын Ширээний теннисний Холбооны өндөр зэрэглэл бүхий тэмцээний нэг бол тус холбооны Цомын Аварга Шалгаруулах Тэмцээн.

Энэ бол зэрэглэлээрээ улсын аваргын дараа ордог том тэмцээн учраас, бүх л мастерууд хүчээ сорьдог. 2000 оноос улбаатай энэхүү тэмцээнийг 2012 оноос эхлэн дасгалжуулагч багш Санжмятавын нэрэмжит болгож, шагналын санг нь нэмэгдүүлсэн гэж тус багшийн шавь, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, тус цомын анхны аварга С.Галбадрах хэлэв.

Өнгөрсөн онд улсын аварга Я.Бэгз түрүүлсэн бол, 2011, 2012,2014-нд С.Галбадрах багшийн шавь, улсын аварга Э.Лхагвасүрэн түрүүлж, шилжин явах цомыг өөртөө хадгалах эрхийг олж авсан байна. Энэ жилийн цомын аваргад том Баярмагнай, Билэгт, залуучуудаас Чинзориг, Эрдэнэбаяр нарын шилдгүүд орохоор мэдүүлгээ өгсөн гэж тус холбооны шүүгч Түмэн мэдэгдлээ.

Гурван удаагийн аварга, шилжин явах цомын эзэн Э.Лхагвасүрэн бэртэлтэйн улмаас, өнгөрсөн оны аварга Я.Бэгз гадаадад томилолтоор ажиллаж буй тул тэмцээнийг өнжих магадлалтай болжээ.

Эмэгтэйчүүдийн хувьд улсын аварга Батхишиг, Дэлгэрмаа, Энхжин, залуу тамирчин Ундрам, Болор, Мөнхнаран гээд хүчийг үзэх теннисчдийн бэлтгэл хангагдсан гэж холбооны ерөнхий дасгалжуулагч Т.Энхтөр тодотголоо. Цомын аварга шалгаруулах тэмцээн энэ долоо хоногийн баасан гарагт "ОЧ" клубт эхлэх юм байна.

 

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?