МАНАЙ САГСЧИД МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОНО

2016-11-24  

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ БНХАУ-д үргэлжилж байна. 10 орны баг өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар өрсөлдөж буй.

Тэд өнөөдөр 17:10 цагаас хагас шигшээгийн тоглолтоо А хэсгийн тэргүүн баг Ливаны шигшээтэй хийнэ. Ливаны багийн хувьд шөвгийн наймд Тайландын шигшээг буулгаж авсан юм.

Манай сагсчид дэлхийн зэрэглэлийн тэмцээний шилдэг дөрөвт шалгарсан нь Монголын сагсан бөмбөгийн спортын хамгийн өндөр амжилт болон тэмдэглэгдэж байна.

 

 

С.БАЯНМӨНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?