МЧБХ-НД НОГДУУЛСАН ТОРГУУЛИЙГ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД НЬ ТӨЛӨХӨӨР БОЛЖЭЭ

2016-11-25  

Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл энэ сарын 23-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар МЧБХ-ны дүрмийн тѳсѳл, УЗ-ын гишүүдийн бүтэц, Дэлхийн бѳхийн холбооноос МЧБХ-нд ноогдуулсан 50,000 франкийн торгуулийг одоо байгаа удирдах зѳвлѳлийн гишүүд арав хоногийн дотор тѳлж барагдуулахаар шийдвэрлэжээ.

Мөн МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн дарга О.Баянмѳнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж ѳѳрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн ѳгѳх хүсэлт гаргасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чѳлѳѳлжээ.

Түүний оронд УЗ-ийн гишүүдийн шийдвэрээр МЧБХ-ны шинэ ерѳнхийлѳгчийг томилогдох хүртэл МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дасгалжуулагч Б.Батбаярыг томилжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?