Ц.ГАНТУЛГА ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОВ

2016-11-25  

Монголын одон бөмбөгчид 15 дахь удаагаа чуулж, холбооны дүрмээ шинэчлэн баталж, ерөнхийлөгчөө сонголоо. Хот, хөдөөгөөс чуулсан багш, дасгалжуулагч, шүүгч, тоглогч, дэмжигч оролцсон 128 төлөөлөгч Монголын ширээний теннисний холбооны өнгөрсөн 4 жилийн ажилдаа "Сайн" гэсэн дүн тавьж, ирээдүйн хөгжлийн төлөвөө хэлэлцлээ.

Чуулганд, Биеийн тамир спортын газрын дарга Чинбат, хөдөлмөрийн баатар дасгалжуулагч Насантогтох болон МОХ-ны төлөөлөгч урилгаар оролцож, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Монголын Ширээний Теннисний холбооны ерөнхийлөгч агсан О.Чулуунбатын эхнэр Цэндмаа хүүгийхээ хамт оролцож, теннисний хөгжлийн төлөө нөхрийнхөө амьд сэрүүндээ барьж үлдээсэн "ОЧ" клубыг цаашид ч энэ чиглэлээр нь үлдээх эрмэлзлэлтэй байгааг баяртай мэдээг теннисчдэд дуулгалаа.

Тэрбээр -Тамирчдад өсөн дэвжихэд материаллаг бааз маш чухал. Холбооны болон, Монголын ширээний теннисний хөгжлийн төлөө, энэхүү гол суурь бааз болсон "ОЧ" клубыг теннисний зориулалтаар нь улам өргөжүүлэн хөгжүүлнэ. Теннис бол миний нөхрийн дуртай спорт, теннисчид бол миний нөхрийн дотнын анд нөхөд. Тиймээс бид энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн дуулгаж, теннисчидийг баярлууллаа. Үнэхээр ч, теннисчидийн хувьд айдас түгшүүр байсан. Чулуунбат нас барсан. Хэрвээ эхнэр, хүүхэд нь заалаа авлаа, өөр зорилгоор ашиглана гэвэл, хаачих билээ? гэсэн түгшүүр байсан. Энэ түгшүүрийг Цэндмаагийн хэлсэн үг бүрэн арилгасан гэж хэлж болно. Холбооны ерөнхийлөгчид, Драгон төвийн ерөнхий захирал Баярт, Төмөрт транс компанийн ерөнхий захирал Гантулга нар нэр дэвшин өрсөлдсөнөөс, Гантулга нийт төлөөлөгчдийн 75%-ийн саналыг авснаар МШТХ-г ирэх 4 жилд толгойлох боллоо.

Дүрмийн дагуу холбооны ерөнхийлөгч тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг Удирдах Зөвлөлд санал болгоно. Ц.Гантулга, ирэх 4 жилд Монголын Ширээний теннисийг хөгжүүлэхийн тулд төр болон бизнесийн байгууллагын оролцоонд түлхүү анхаарах, тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг улам нэмэгдүүлэх, тэгэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн суурийг тавихын төлөө чармайн ажиллана гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгасан байлаа.

 

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
nandia:Amjilt husie tennischiddee 2016-11-25
Иргэн:Баяр хүргэе. 2016-11-25
Anhaa:Dajgui shuu 2016-11-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?