Яаралтай түргэн тусламжийн 4 машиныг дэлгэц, интернэтээр хангаж замд явахдаа эмнэлэгтэйгээ шууд холбох нөхцөлийг бүрдүүлэн 1 сарын хугацаанд туршиж эхэллээ. Туршилтын дараа түргэний машинуудыг иж бүрнээр нь ийм цахим тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөж байна.
Замд явж байхдаа өвчтөнийхөө биеийн байдлын талаархи мэдээллийг эмнэлэг рүү видеогоор дамжуулна. Ингээд эмнэлэгт очиход шаардлагатай зүйлс бэлэн болсон байна. Энэ бол томоохон дэвшил юм хэмээн онцоллоо.
Ц.ХИШГЭЭ