ТУМБУРАЙДАХ ГЭЖ НЭГ ИЙМ МЭХ БАЙДАГ АЖ

2016-11-28  

Тумбурайдах тохиолдолд, хоёрхон л хаях арга зам байдаг. Нэг нь доош нь шидэх, нөгөө нь дээрээс нь дарж унах. Хэрвээ дээрээс нь дарж унах тохиолдолд, дор нь унасан бөхийнхээ хүзүү, хөл гарыг хугалах магадлал өндөр. Арал биеэр том, бяр хүч ихтэй бөхчүүд өөрөөсөө хөнгөн, жижиг биетэй бөхчүүдийг тумбурайдаж давах нь цөөнгүй тохиолддог. Тумбурайдуулж унасан бөх нь гэмтэж бэртэх нь ховор байдаг тухай бөхийн мэргэжилтнүүд хэлж байна.

Тусгаар тогтносон баярын өдрийн барилдаанд ч, тумбурайдуулж унасан хэд хэдэн бөх байсан байна. Ч.Санжаадамба аваргатай барилдсан учраас аймгийн цолтой тэр бөхийн барилдаан телевизийн дуран хараанд өртсөн. Тэр унасан бөх ч гэмтэл бэртэл аваагүй гэж Монголын Бөхийн Холбооны ажилтан тодотголоо. Энэ нь үндэсний бөхийн нэгэн мэх. Харин том биетэй бөх тумбайрайдчихаад, дээрээс нь санаатайгаар давж унавал, нөгөө бөхөө бэртээх магадлал тун өндөр гэдгийг судлаачид онцоллоо. Бөхчүүд ч үүнийгээ мэдэх тул, санаатай бие биенээ хорлох, бэртээх үйлдэл хийдэггүй. Ч.Санжаадамба аваргын хувьд ч, хаячихаад, унасан бөхөө татаж босгодог Монгол бөхчүүдийн сайхан зан чанарыг гээгээгүй.

"Би бол үзэгч түмнээ баярлуулах гэж барилддаг. Уйдаахгүйн тулд хурдан түргэн барилдахыг хичээдэг. Мэхийн хувилбар бол нэгээс нөгөөд шилждэг. Тумбайрайдаж залуу бөхийг хаясан нь барилдааны явц дунд л үүссэн хувилбар. Энэ бол миний үндсэн мэх биш. Залуу бөх маань гэмтэж, бэртээгүй. Магадгүй чанга хаясан мэт санагдаж болох. Хэрвээ үзэгч түмэндээ эвгүй үйлдэл хийсэн мэт харагдсан бол Уучлаарай" гэж Ч.Санжаадамба аварга дамжууллаа.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Soniuch:ene orobduuleh zuil bish shu nyaltsgai bieten bohoor barildgui l bhgui yu ter zaluu boh hold dutuu orj tumbaraiduulsan erdool ene bokh medehgui uzdeggui humuus face-r harahaar surtei haragdaj de ene sport shuu deee 2016-11-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?