МАГНУС КАРЛСЕН 6 : 6 СЕРГЕЙ КАРЯКИН

2016-11-29  

2016 оны шатрын дэлхийн аваргын үндсэн 12 өрөг 6:6 онооны харьцаатай өндөрлөлөө. Нийт 12 тоглосноос 10 тэнцэж, тус бүр нэг хожиж, нэг хожигдов.

Оросын Карякин 8 дахь өрөгт хожиж, тоглолтыг хошуучилж эхэлсэн ч, 10 дахь өрөгтөө хожигдсон. Сүүлийн 11,12 дахь өрөг хайнцав. Ийнхүү 6:6 гэсэн харьцаагаар үндсэн тоглолт өндөрлөлөө. Маргааш 13.30-аас нэмэлт тоглолт эхэлнэ. 1 сая ам долларын шагналын сантай дэлхийн аваргын тоглолтыг онлайнаар сая сая хүн үзэж сонирхож байгаа гэсэн мэдээллийг Дэлхийн шатрын холбооноос тодотгож байна. Харин тоглолтын үзэх хүмүүсийн билет нь, хол ойр, орчин нөхцөлөөс хамаарч 100-500 ам.долларын үнэтэй байгаа аж. 

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?