ЧӨЛӨӨТ БӨХИЙН КЛУБУУДИЙН ДАШТ ЭХЭЛЛЭЭ

2016-12-01  

Эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн клубуудийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Украйн улсын Харьков хотод эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлж “Арслан”, “Харгант Цамхаг” клубийн тамирчид оролцож байгаа юм. Клубуудийн ДАШТ-ий сугалааны үйл ажиллагаа өнөөдөр болж “А” хэсэгт Украин, АНУ, Гүрж, “В” хэсэгт Украин, Монгол, Беларусь, “С” хэсэгт Ираны, Унгар, Киргиз, “Д” хэсэгт Иран, Армян, Туркийн багууд таарсан байна. Тэмцээн найман жингийн ангиллаар явагдах бөгөөд түрүүлсэн баг 25 мянган ам долларын шагналын сантай юм. Өнгөрсөн жил тус тэмцээнд Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу Мегастарс” клубийн тамирчид оролцож наймдугаар байрт шалгарч байсан.

Монголын багийн бүрэлдэхүүнд

57 кг: З.Занабазар, “Арслан” клуб

61 кг: С.Билгүүн, “Арслан” клуб

65 кг: Х.Хишигбат, “Арслан” клуб

70 кг: Д.Хатанбаатар, “Арслан” клуб“

74 кг: Б.Анхбаяр, “Харгант-Цамхаг” клуб

86 кг: Т.Мөнгөншагай, “Харгант-Цамхаг” клуб

97 кг: Ө.Батзул, “Хангарьд” клуб

125 кг: Н.Золбоо, “Харгант-Цамхаг” клуб Дасгалжуулагч Б.Баттулга “Арслан” клуб Ж.Дандар ”Харгант Цамхаг” Шүүгч Олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?