НОРВЕГИЙН МАГНУС КАРЛСЕН ОРОСЫН СЕРГЕЙ КАРЯГИНЫГ БУУЛГАЖ АВЛАА

2016-12-01  

New York хотноо бүтэн сарын турш үргэлжилсэн Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 12 өрөг тоглож 6:6 гэсэн хаьцаагаар өндөрлөсөн.

Сүүлчийн 12 дахь өргийг эхлээгүй байж, тэнцэх шийдвэрийг аль аль тоглогч нь гаргасан гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийсэн. Нэгэнт үндсэн тоглолтын 12 өрөг хайнцсан тул дүрмийн дагуу түргэн нүүлтийн 4 өргийг нэмэлтээр тоглох болсон.

Тэгвэл, түргэн нүүлтийн дэлхийн аварга Карлсен өөрийн өрсөлдөгч Карякиныг 30 дахь нүүдэлдээ буулган авлаа. Карлсен бол маш хүчтэй тоглогч. Түүнийг ялахад амаргүй. Тэр бол классик шатрын дэлхийн аварга төдийгүй, түргэн нүүлтийн ч дэлхийн аварга. Блицээр түүний өмнө ганцхан шатарчин зогсдог. Тэгэхээр үндсэн тоглолт тэнцсэн тохиолдолд, Сергей Карякинд аварга болох боломж байхгүй. Сергей Карякины хувьд, дэндүү хамгаалсан тоглолт хийсэн. Тэр аварга болох гэж тэмүүлсэнгүй.

Харин Магнус Карлсений хэмжээний шатарчин гэж л өөрийгөө харуулахыг хичээлээ гэж Унгарын шатарчин Борос дүгнэлээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?