Хоол хүнсээр дамжин авах халдвараас сэргийлэхийн тулд дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.
1. Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ. Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах, хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх. Гал тогоонд шавж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх
2. Болсон түүхий хүнсийг тусгаарлах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ. Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах мах, ногооны тавиур модыг бусад болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах, хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх, түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
3. Хоол хүнсийг гүйцэд болгож хэрэглэх. Хоол хүнсийг 700С-аас багагүй хэм хүртэл нь чанаж, болгож хэрэглэх, хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халааж хэрэглэх
4. Хоол хүнсийг зохих хэмд хадгалж, болгосон хоолыг хэрэглэхийн өмнө халуунаар нь (600С-аас дээш хэмтэй) хадгалах ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй. Түргэн мууддаг хүнсийг худалдаж авсан даруйдаа хөргөгчинд (50С-аас бага) хийж хадгалах, хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх, хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх
5. Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох, ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх. Усыг буцалгаж хэрэглэх, хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх, ариутгасан сүү зэрэг боловсруулалт хийсэн, аюулгүй хоол хүнсийг сонгож хэрэглэх. Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах. Эдгээр зөвлөмжийг иргэн та амьдралдаа хэвшүүлснээр хоол хүнсээр дамжих халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна.
П. ОЮУНСҮРЭН