МҮБХ-НЫ ИХ-ЭЕ ХУРАЛДАНА

2016-12-02  

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе” хурлыг энэ сарын 10-д хуралдуулахаар болсон.

МҮБХ-ны дүрмэнд “Их-Эе”–ийг дөрвөн жил тутамд хуралдуулахаар заасан байдаг ч 2003 оноос хойш хуралдаагүй байсан юм. Хурлаар МҮБХ-ны шинэ тэргүүнийг сонгох бөгөөд одоогийн байдлаар “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат, “UFC” группийн ерөнхийлөгч, “Булганхангайн хүчтэн” дэвжээний тэргүүн О.Амартүвшин нар өрсөлдөхөөр болоод байна. “Аваргуудын зөвлөл”-ийн тэргүүн аварга Д.Сумьяабазар “Л.Чинбат ерөнхийлөгчийн хувьд дөрвөн жилийн хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбоог тэргүүлж дэлхийн хэмжээнд хүргэсэн туршлагтай хүн учраас Монголын үндэсний бөхийн холбоог удирдаад явах боломжтой гэж үзэж байна.

Аваргуудын зөвлөлөөс Л.Чинбатийг МҮБХ-ы тэргүүнд нэр дэвшихэд нь дэмжиж ажиллах болно” гэж хэллээ. МҮБХ-ны тэргүүний ажлыг 1998 оноос хойш Р.Нямдорж тасралтгүй 18 жилийн турш хийж ирсэн юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?