ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХӨГЖЛИЙН ЛИГТ 15 БАГ ОРОЛЦОЖ БАЙНА

2016-12-03  

Монголын ширээний теннисний Холбооноос "Шинэ эргэлт" клубтэй хамтран зохион байгуулдаг "Хөгжлийн Лиг" тэмцээн 3 дахь жилдээ "Оч" клубт өчигдөр эхэллээ.

Тэмцээнд нийт 15 багийн эрэгтэй, эрэгтэй нийт 75 тамирчид оролцож байна гэж Шинэ эргэлт клубын тэргүүн, тус лигийг зохион байгуулагчийн нэг Цэрэнтогтох онцоллоо. Лигийн тэмцээн нь тойргийн журмаар тоглох юм байна. Хоёр тойрог тоглоно. Эхний тойрогтоо бүх тоглогчид нь тоглох бол, хоёрдахь тойрогтоо түрүүлж З хожил авсан нь ялалт байгуулах аж. Тоглолтын үндсэн систем нь ДЭЭД ЛИГ-ийн тоглолтой ижил төстэй байх юм байна. Дээд лигт мастерууд, залуу тамирчид оролцдог бол, Хөгжлийн Лигт рейтингээрээ тэргүүлэгч тамирчид ч оролцож болно гэж журамлажээ. Баг бүр өөрийн бооцоо тавина. Эхний гуравт шалгарсан баг нийт бооцоог амжилтандаа суурилан хуваан авах юм байна. "Б" зэрэглэлийн " Хөгжлийн Лиг" , "А" зэрэглэлийн "Дээд Лиг"-ийн ялгаа нь шагналын сан ажээ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?