ӨВӨРХӨНГАЙН Н.ДАВААДОРЖ АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2016-12-04  

Зургийг С.Бадамгарав

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн 12 дугаар сарын ээлжит барилдаан Бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болж Увсын Н.Ширчинхүү, Завханы Н.Хайдавдорж, Сэлэнгийн Б.Улаалзгана, Увсын Б.Сэр-Од нар нараар манлайлуулсан 480 бөх барилдлаа.

Барилдаанд Өвөрхөнгай Баянгол сумын харьяат сумын заан Нацагдоржийн Даваадорж 9 давж анх удаагаа түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат сумын заан Ганцогтын Бадрах 8 давж анх удаагаа үзүүрлэсэн. Их шөвөгт Архангай аймгийн харьяат сумын заан С.Майнбаяр, Дундговь аймгийн Баянжаргалан сумын заан Б.Одсүрэн нар үлдсэн юм.

Барилдааны зүүний манлай сумын заануудын барилдааны 3 удаагийн түрүү Н.Ширчинхүү 6-ын даваанд сумын заан Б.Одсүрэнг амлаж барилдаад унасан бол барууны манлай 9 дүгээр сарын барилдааны түрүү бөх Завханы Н.Хайдавдорж 2-ын даваанд тахим өгсөн юм.

Мөн өмнөх сарын барилдааны түрүү бөх Говь-Алтайн Х.Дарамзагд 5-ын даваанд Сэлэнгийн н.Зоригтод, өмнөх сарын барилдааны үзүүр бөх Завханы аймгийн заан Мөнхтөрийн хүү сумын заан Лхагвагэрэл 6-ын даваанд сумын заан С.Майнбаярт уналаа.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hehe :oo ene daashka badrahaa gej awdag baishd haha 2016-12-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?