Монгол Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын дөрөвдүгээр уралдаан Монгол бөхийн өргөөнөө амжилттай гурван өдрийн турш амжилттай зохигдож дүнгээ гаргалаа.
Анх бөх цоллоочдын улсын уралдаан 1994, 1995, 1996 онуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд 20 жилийн дараа дахин сэргээн зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэ сарын нэгэнд эхэлсэн уг уралдаанд эх орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн нийт 148 оролцогч ур чадвараа сорьж өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 43 оролцогчийг шалгаруулж дахин цол дуудуулж шилдэг найман оролцогчийг гуравдугаар шатанд үлдээсэн юм. Үүнд :
Архангай аймгийн Батцэнгэл сумын Д.Алтаншагай
Ховд аймгийн Чандмань сумын Б.Булгаа
Дархан хотын Б.Дарханням
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Б.Мөнхбаатар
Төв аймгийн Зуунмод сумын Б.Цэрэндагва
Говь-Алтай аймгийн Шарга сумын Э.Хүрэлбаатар
Сүхбаатар аймгийн Асгат сумын Т.Хэнбат
Увс аймгийн Ховд сумын Б.Гантулга нар багтсан.
Энэ найман оролцогчийг сугалаагаар аварга, арслан, заануудын цолыг дуудуулахад Төв аймгийн Зуунмод сумын Б.Цэрэндагва түрүүлж Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Б.Мөнхбаатар дэд байрт шалгарч Говь-Алтайн Шаргын Э.Хүрэлбаатар гутгаар байр эзэлж Дархан-Уулын Б.Дарханням удаалсан юм.
О.ДАШНЯМ