ПЕП ГВАРДИОЛА ДЭНДҮҮ ЯАРЧ, КОНТИГИЙН ХАРИУ ДОВТОЛГООНД ӨРТӨВ

2016-12-04  

Олны тэсэн ядан хүлээж байсан Манчестер Сити : Челси багуудын тоглолт Челсигийн ялалтаар өндөрлөлөө.

Өөрийнөө талбайд хийсэн сүүлийн 3 тоглолтондоо Манчестер Сити баг хожиж чадалгүй тэнцсэн. Тэд Английн аваргын төлөө гол өрсөлдөгч болох Челсийг ялахын төлөө, багийхаа фенүүдийг баярлуулахын төлөө бүх хүчээ дайчилна гэж амласан. Тэд амласандаа хүрч чадсангүй. Хэдийгээр тоглолтыг 1:0 харьцаагаар хошуучилж эхэлсэн ч, тактикын алдаа гаргалаа. Тэд Челсигийн хаалгыг гоолоор нэмж мялаах гэж улайрахдаа хамгаалалтандаа алдаа гаргаж, Костад гоол оруулах боломж олгосноор тоглолтын үр дүн эргэсэн гэж хэлж болно.

Нэгдүгээр үе 1:1-р тэнцэж, хоёрдугаар үед Манчестер Сити дахин 2 гоол хаалгандаа алдсанаар (Манчестер Сити 1:3 ) Челси ялалт байгууллаа. Челси одоо 34 оноотойгоор Английн премьер Лигийг итгэл төгс хошуучилж эхлэв. Челсигийн оруулсан 3 гоол нь гурвуулаа, жинхэнэ итали маягийн хамгаалалтаас хурдан довтолгоонд шилжих үеийн гоол байлаа гэж мэргэжилтнүүд онцоллоо.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?