АНГЛИЙН АВАРГААР СЭЛБИ 2 ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2016-12-05  

Английн аварга шалгаруулах тэмцээн бол далхийн аварга шалгаруулах тэмцээн л гэсэн үг. Яагаад гэвэл, дэлхийн аваргууд бүгд Англичууд. Бас Шотланд тоглогч бий. Тиймээс дэлхийн бүх шилдгүүд Английн дэлхийн аваргад хүчээ сорьдог. Энэ удаагийн аваргад англичуудаас гадна, Хятадын Динг Жи Хуй, Гонконгийн Марко Фу нарын томчууд ч тоосоо өргөсөн.

Шигшээ 16-д Динг Жи Хуй 6:2-оор хожигдож тоглолтыг орхисон бол, Марко Фу хагас шигшээд Сульвиванд ялагдсан. Аваргын төлөө тоглолтонд үлдсэн Сэлби, Сульвиван нар 19 өрөг тоглохоос 17 өрөг тавьж, 10-7-ийн харьцаагаар Сэлби ялалт байгууллаа. Тэр дэлхийн хошой, Английн хошой, Европын мастеруудын аваргад дараалан ялалт байгуулав.

"Миний хувьд маш энгийн цохилтуудыг алдсан. Хэрвээ тийм алдаа гаргаагүй бол... Гэхдээ Сэлбид баяр хүргэе. Тэр гайхалтай тоглосон. Тэгээд ч дэлхийд рейтингээрээ тэргүүлж буй түүнд хожигдохоос аргагүй байсан гэж Английн 5 удаагийн аварга, домогт тоглогч" Сульвиван хэллээ.

"Сульвивантай тоглоно гэдэг гайхамшиг. Өөр ертөнцөд очих мэт, явах биш, нисэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Миний хувьд цохилт бүрээ 60%-ээс дээш гаргах л шаардлагатай. Тэгэж л байж л амжилтанд хүрнэ" гэж Хошой аварга Сэлби хэллээ. Тэр бол хэн ч дуулаагүй Лэйстэр хэмээх хотод төрсөн. Түүнийг өнгөрсөн жил дэлхийн аварга болоход, Лэйстэр хотын хөлбөмбөгийн баг нь Английн аварга болж, төрөлх хотынхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан түүхтэй.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?