ТОКИОГИЙН “ИХ ДУУЛГА” ӨНДӨРЛӨЛӨӨ

2016-12-06  

Бага дэлхийн аварга гэгддэг Токиогийн “Их дуулга” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 46 орны 360 орчим тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээнийг зохион байгуулагч Япон улс жин бүрт 4 тамирчин оролцсон бол Монгол улсаас нийт 13 тамирчин оролцсон.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг түрүүлж Токиогийн “Их дуулгад” аваргалсан анхны Монгол тамирчин болсон юм. Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан МУГТ Д.Сумьяа хүрэл медаль хүртэж өмнөх жилийн амжилтаа бататгасан.

Д.Сумьяа хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Ешида Цукасад хожигдоод хүрэл медалийн төлөөх барилдаанд Францийн Ресевэхийг хожсон.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзсэн Азийн аварга ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль хүртэж Токиогийн Их дуулгаас анхны медалиа авлаа.

Д.Алтансүх дагах тойрогт Солонгосын бөх дэлхийн аварга Ан Баулыг хожоод хүрэл медалийн төлөө эзэн орны Исодаг ялсан.

Тэмцээнийг нийт дүнгээр Японы тамирчид 7 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж багаараа тэргүүлсэн бол Монголын тамирчид 1 алт 2 хүрэл медаль авсан амжилтаар удаалсан юм.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?