БӨХЧҮҮД САГСАН БӨМБӨГИЙН АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

2016-12-06  

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагараг” клубээс Бөхчүүдийн “Монгол-2016” сагсан бөмбөгийн 9 дэх удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээн “A” “B” гэсэн ангиллаар явагдсан бөгөөд “А” ангилалд аймгийн арслангаас дээш цолтой бөхчүүд өрсөлдсөн бол “B” ангилалд аймгийн заанаас доош цолтнууд оролцсон юм.

Тэмцээний “А” ангилалд Улсын арслан П.Бүрэнтөгс дасгалжуулагчтай, улсын аварга С.Мөнхбат ахлагчтай Увс аймгийн бөхчүүд түрүүлсэн бол мөнгөн медалийг Хөвсгөл, Дорноговь аймгийн хамтарсан “Нөхөрлөл” баг хүртсэн байна.

Энэ ангиллын хүрэл медалийг Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүд авсан. “B” ангиллын тэмцээнд улсын гарьд Д.Рагчаа дасгалжуулагчтай Архангай аймгийн “Бөхбилигт” дэвжээний тамирчид аваргалж улсын начин Б.Баянмөнх дасгалжуулагчтай “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүд мөнгөн медалийн эзэд болсон юм.

“Мөнгөн цагараг” клубийн захирал Г.Нямдорж : ”Энэ удаагийн тэмцээний онцлог нь “А” “B” гэсэн хоёр ангиллаар зохиогдож байна. Өмнөх тэмцээнд зөвхөн аймгийн арслангаас дээш цолтой бөхчүүд оролцдог байсан бол энэ удаад аймгийн заанаас доош цолтой залуучууд хамрагдаж байна. Бөхчүүд ч ач холбогдол өгч бэлтгэл сайн хийсэн нь харагдаж байна” гэж ярьсан юм.

Тэмцээний шилдэг тоглогчоор “Хантайшир” дэвжээний улсын начин Д.Лхагвадорж шалгарсан байна.

Мөн 3 онооны шидэлтийн аваргуудыг тодруулахад “Увс нуур” дэвжээний аймгийн арслан Х.Оргилболд “А” ангилалд түрүүлсэн бол “B” ангилалд Булган аймгийн харьяат аймгийн начин Х.Цогтгэрэл тэргүүлсэн байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?