"ҮНДЭСНИЙ ЛИГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙ УЛИРЛЫН ЭЭЛЖИТ ТОГЛОЛТУУД ӨЧИГДӨР СТӨ-Д БОЛЛОО

2016-12-08  

МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын ээлжит тоглолтууд өчигдөр СТО-д боллоо.

ЗҮҮН БҮСТ ӨРСӨЛДӨӨН ШИРҮҮСЛЭЭ

Зүүн бүсийг тэргүүлж буй багуудын нэг Дундговь, АНУ-ын легионер тоглогч Брэндон Моррисоор хүчээ зузаатгасан Өвөрхангай аймгийн багтай учраа таарав. Дундговь аймгийн баг 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн улирал эхэлсэн цагаас хойш багаараа нэг хүн шиг ойлголцон тоглож дөрвөн хожил аваад буй. Харин Өвөрхангай гурван хожилтой явсан юм. Тоглолт өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд нэгдүгээр үеийн төгсгөлд Дундговь бага зэрэг онооны тэргүүллийг авлаа. Хоёрдугаар үед Дундговь давамгайллаа хадгалж чадав. Энэ үед Дундговиос Анар онцгой тоглолтыг үзүүллээ. Гуравдугаар үед өрсөлдөөн улам хүчтэй өрнөсөн.  Эл үеийн төгсгөлд Өвөрхангай сэргэлтийг авч, дараалан 11 оноо авч, нэг оноогоор тэргүүлэн өндөрлүүлэв. Нэгэнт сэргэлтийг авсан Өвөрхангай шийдвэрлэх үеийн эхлэлийг сайн тавьсан юм. Улмаар тэд өрсөлдөгчөө 127:114-өөр буулган авч, улирлын дөрөв дэх хожлоо байгуулав. Тус тоглолтод Билгүүн 28 оноо, 7 оновчтой дамжуулалт, Б.Моррис 25, Б.Дархантөгс 22, Э.Цэрэнбаатар 19 оноо, 11 самбар авсан байна. Дундговиос Анар 31 оноо, 14 самбар авчээ. Мөн Мөнхсайхан 15, Саруул-Эрдэнэ 13, Дорждамба 11 оноо, 12 самбар авав. Өвөрхангайчууд багаараа 51 хувьтай довтолсон нь ялалтын үндэс болжээ.

Үндэсний супер лигийн өнгөрсөн улирлын аваргын цувралд хоёр багаас учраа таарсан Карл Блэйр, М.Харрис нар Сүхбаатар аймгийн “Сүхбаатар Альянс Тех” багт нэгджээ. Хоёр легионер  тоглогчоор хүчээ зузаатгасан Сүхбаатарын учраа нь ОУХМ Д.Дэлгэрнямаар ахлуулсан Төв аймгийн “Төв Ургац” байлаа. Тоглолтын эхнээс Сүхбаатарын аймгийн илүүрхсэн юм. Тэд давамгайллаа дөрвөн үеийн турш хадгалсаар өрсөлдөгчөө 105:88-аар хожин улирлын дөрөв дэх хожлоо байгууллаа. Тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр 15, Карл Блэйр 13, Эрдэнэдалай 13, М.Харрис 9 оноо авав. Харин Төв аймгаас Д.Дэлгэрням 37 оноо, 21 самбар, Баттулга 15 оноо, 7 самбар, Мөнхтөр 13 оноо авсан байна. Сүхбаатар багаараа 46 хувьтай довтолсон бол Төв аймаг 30 хувьтай довтолсон юм.

Маргааш 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн талбайд Ховд аймгийн “Ховд Алтайн Аргаль”, Завхан аймгийн багтай тоглох бол лигийн хүчирхэг баг Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид”, Баянхонгор аймгийн “Баянхонгор Мазаалай” багтай учраа таарав.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?