Монголд Ардчилсан хөдөлгөөн үүссэний 27 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Д.Цогзолдорж, Б.Заяамандах, Б.Сангисүрэн, Б.Амарзаяа, Ц.Одбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосоноос Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ.
Их шөвөгт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын начин Л.Лха-Очир нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай нар шалгарлаа. Өнөөдрийн барилдааны онцлох бөх нь айгийн хурц арслан Б.Номиндалай байсан бөгөөд аймгийн нэмэх начин Д.Аззаяагаар 3, шинэ начин Ч.Хөхчирэнгэрээр 4, улсын харцага Н.Батзаяагаар 5 даваад түрүү бөх улсын харцага Т.Баасанхүүд тахим өглөө. Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулж байна.
Гурвын даваа
1. Ш.Уламбаяр у.х –Б.Эрдэнэбаяр а.з
2. А.Цацабшир у.х –Ө.Батзул а.х
3. Н.Батзаяа у.х –О.Түмэн а.з
4. Т.Баасанхүү у.х –О.Баярхүү а.а
5. Б.Бат-Өлзий у.х –Л.Энхсаруул а.н
6. Х.Гантулга у.х –Ц.Батжаргал а.х
7. Д.Цогзолдорж у.н –П.Мөнхбат а.а
8. Б.Сангисүрэн у.н –Э.Лхамхүү а.н
9. Ц.Одбаяр у.н –Ц.Ганбат а.х
10. Л.Лха-Очир у.н –Б.Доржсүрэн а.х
11. Ч.Ганзориг у.н –Ц.Адъяа а.х
12. Э.Даш у.н –Б.Бат-Эрдэнэ а.н
13. Б.Ганхуяг у.н –П.Өсөхбаатар а.х
14. Ц.Чимэддорж у.н –Ж.Бямбадонид а.н
15. Ч.Хөхчирэнгэр у.н –Н.Мустафа а.а
16. Д.Амарсайхан у.н –О.Наранбаатар а.х
17. Б.Чимэдвандан у.н –Б.Бат-Орших а.а
18. Б.Номиндалай а.х.а –Д.Аззаяа а.н.н
19. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Ш.Чинтулга а.х
20. Б.Эрдэнэхүү а.х.а –Д.Пүрэвдорж а.х
21. Ц.Бямба-Очир а.х.а –Ч.Эрдэнэсайхан а.з
22. Н.Золбоо а.х.а –Т.Сайханжаргал а.а
23. О.Хангай а.а –Ш.Отгонтөгс а.а
24. Б.Тайван а.а –У.Береке а.а
25. Б.Хишигбаатар а.а –Ц.Мөнхбаяр а.а
26. Т.Бэгзсүрэн а.а –Б.Хаш-Эрдэнэ а.а
27. Д.Тогтохжаргал а.а –Д.Тамир а.а
28. Ш.Пүрэвгарьд а.а –Б.Даваа-Очир а.а
Дөрвийн даваа
1. Ш.Уламбаяр у.х –Ц.Адъяа а.х
2. А.Цацабшир у.х –Ч.Эрдэнэсайхан а.з
3. Н.Батзаяа у.х – Т.Сайханжаргал а.а
4. Т.Баасанхүү у.х – У.Береке а.а
5. Б.Бат-Өлзий у.х – Ц.Мөнхбаяр а.а
6. Х.Гантулга у.х – Б.Хаш-Эрдэнэ а.а
7. Б.Сангисүрэн у.н – Ш.Пүрэвгарьд а.а
8. Ц.Одбаяр у.н –Д.Тогтохжаргал а.а
9. Л.Лха-Очир у.н –П.Мөнхбат а.а
10. Э.Даш у.н –О.Хангай а.а
11. Б.Ганхуяг у.н –Б.Эрдэнэхүү а.х.а
12. Ц.Чимэддорж у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а
13. Ч.Хөхчирэнгэр у.н –Б.Номиндалай а.х.а
14. Д.Амарсайхан у.н –Б.Чимэдвандан у.н
Тавын даваа
1. А.Цацабшир у.х –Ц.Адъяа а.х
2. Н.Батзаяа у.х – Б.Номиндалай а.х.а
3. Т.Баасанхүү у.х – Б.Сангисүрэн у.н
4. Х.Гантулга у.х – Д.Тогтохжаргал а.а
5. Л.Лха-Очир у.н –Б.Эрдэнэхүү а.х.а
6. Э.Даш у.н –Д.Амарсайхан у.н
7. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Цэ.Мөнхбаяр а.а
Зургаагийн даваа
1. А.Цацабшир у.х –гоц мөргөв
2. Т.Баасанхүү у.х – Б.Номиндалай а.х.а
3. Х.Гантулга у.х – Л.Лха-Очир у.н
4. Э.Даш у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а
Долоогийн даваа
1. А.Цацабшир у.х –Ш.Мөнгөнбаатр а.х.а
2. Т.Баасанхүү у.х – Л.Лха-Очир у.н
Наймын даваа
1. Т.Баасанхүү у.х - Ш.Мөнгөнбаатр а.х.а
О.ДАШНЯМ