NBA-ЫН ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2016-12-10  

Хойд Амеркийн Сагсан бөмбөгийн (NBA) лигийн шинэ улирал эхлээд сар гаруйн хугацаа өнгөрөөд байна.

Багууд одоогийн байдлаар 20 орчим тоглолтыг хийгээд байгаа бөгөөд Дорнод бүсийг өнгөрсөн улирлын аваргууд болох Клевланд Кавалерс баг 15 хожил 5 хожигдолтойгоор тэргүүлж байгаа бол Өрнөд бүсийг Голден Стате Уариорс 20 хожил 3 хожигдолтойгоор манлайлж байна. Өнөөдөр NBA талбайд болсон тоглолтуудын мэдээллийг та бүхэнд хүргэе.

 

Эхний тоглолт улирлыг 6 хожил 16 хожигдолтой үргэлжлүүлж буй Миннесота баг Торонто Репторсыг талбайдаа хүлээн авч 124:110-ын харьцаагаар ялагдал хүлээлээ. Тоглолтонд Торонто багаас Де Розэн 27 оноо, 8 удаа самбараас бөмбөг авч, 5 бөмбөг таслалт хийж багаа хожилд хүргэсэн байна.

Миннесота багаас Зак Лавин багаа тэргүүлж 29 оноо түүсэн ч багаа хожилд хүргэж чадсангүй. Денвер наггетс Вашингтон Уизардс багтай тоглож 82:95-аар хожигдлоо. 

Нийлмэлийн багаас өнөөдөр багийн хамгаалагч Бредли Бил шилдэг тоглолт үзүүлж 26 оноо авсан бол багийн лидер 15 оноо, 7 удаа самбараас бөмбөг авч багтаа тус хүргэсэн байна.

Денвер Наггетс улирлыг 8 хожил 14 хожигдолтойгоор үргэлжлүүлж байгаа бол Вашингтон 7 хожил 13 хожигдолтой явна.

Энэ өдрийн оргил тоглолт Портланд болон Мемпис багуудын хооронд өрнөж Мемпис хотын баг өрсөлдөгчөө 88:86-аар эцсийн мөчид буулгаж авсан юм. Мемпис багаас төвийн тоглогч Марк Гасол 36 оноо авч багаа хожилд хүргэсэн байна. Портландаас 24 оноо авч багтаа тусласан юм.

Улирлыг 4 хожилтойгоор тааруухан үргэлжлүүлж байсан "Филаделфиа 76" баг талбайдаа Хорнетс багийг хүлээн авч 99:88-аар 5 дах хожлоо байгууллаа. "Филаделфиа 76" багаас Туркийн легонер Эрсан Иласоа 23 оноо авсан бол залуу тоглогч Эмбийд 14 оноо түүж 7 удаа самбараас бөмбөг авалт хийсэн.

Өнгөрсөн улирлын дэд аварга Голден Стэт Уариорс талбайдаа Юта Жазз багийг хүлээн авч 106:99-ээр хожсон юм. Уариорс багаас багийн лидер Стефэн Карри 26 оноо, Кевин Дурант 21 оноо түүж багтаа нэмэрлэсэн байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?