МОНГОЛЫН ГУРВАН БӨХ АВАРГА БОЛЛОО

2016-12-13  

ОХУ-ын Чувашид тус улсын тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит эмэгтэй чөлөөт бөхийн нээлттэй тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцжээ. Манай баг 12 тамирчинтай очсон. Түүний дөрөв нь финалын шатанд өрсөлдснөөс гурав нь аваргалж алтан медаль хүртжээ. Дээр нь нэг мөнгө, хоёр хүрэл медальтан тодорсон байна.

Тодруулбал 55 кг-д зодоглосон ОУХМ А.Батцэцэг Дагестан, Казахстан, Белоруссын бөхийг ялж аваргын тавцанд зогсов. Тэр өмнө нь энэ тэмцээний дэвжээнээс хошой хүрэл медаль хүртсэн байсан бол энэ удаа медалийн өнгөө тэс өөрчилсөн байна.

Тэгвэл 58 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд өмнөх тойргуудын учраагаа түвэггүй ялаад алтан медалийн төлөө Москва хотын бөх Юлия Албороватай эн тэнцүүхэн барилдаад цаг дуусах мөчид оноо авч ялснаар алтан медалийн эзэн болов. Тэр хоёрын барилдааны явцад шүүгч илэрхий булхайцаж байсан ч С.Цэрэнчимэд дэлхийн аварга бөх гэсэн буйраа алдаагүй юм билээ.

Гурав дахь алтан медалийг гавьяат тамирчин О.Насанбурмаа авчрав. Түүний шийдмэг уран барилдааныг хаах бөх жинд нь байсангүй ээ. Тийм бол дөрөв дэх алтан медаль манай талд ирэх боломж байсан ч 75 кг-ын жингийн бөх Б.Одончимэг шувтаргын барилдаандаа тун хариуцлагагүй хандснаас мөнгөн медаль дээр буусан юм.

Хүрэл медальтнууд нь 48 кг-д зодоглосон гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 69 кг-д зодоглосон Ш.Түмэнцэцэг нар байлаа.

Сонирхуулахад энэ тэмцээн шагналын сан өндөртэй юм. Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн тамирчинд эмэгтэй бөхийн онцлогийг бэлгэдсэн цом, 5000 ам.долларын шагнал өгчээ. Мөнгөн медалийг 3000, хүрэл медалийг 1000 ам.доллар дагалдуулсан байна.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?