ХӨЛБӨМБӨГЧИД ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2016-12-13  

Монголын хөлбөмбөгийн шилдэгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөг" наадам энэ сарын 12-д боллоо. Хоёр дахь удаагаа зохиогдож буй шилдгүүдийг шалгаруулах "Алтан бөмбөг" наадмаар зургаан номинацийн эзнийг тодруулсан юм. Номинаци бүр дээр хамгийн олон санал авсан шилдэг 3 тоглогч болон "Бэлгэдлийн 11" тоглогчийг тодруулсан.

2016 оны “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Арвис” клубийн эмэгтэйчүүдийн багийн Л.Банзрагч тодорсон. Л.Банзрагчийн удирдсан “Арвис” клубийн эмэгтэйчүүдийн баг МХБХ-оос “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын алтан цомыг хүртсэн юм.

“Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Эрчим” клуб, Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч З.Баттулга шалгарсан. З.Баттулга “Эрчим” клубийн хамт “Хүрхрээ” дээд лигд тасархай түрүүлсэн билээ.

2016 оны “Ганган гоол”-ын шагналыг “Хоромхон” клуб төвийн хамгаалагч, шигшээ багийн ахлагч Д.Төрбат “Баянгол” клубийн хаалганд унаж татаж оруулсан гоолоороо авсан.

2016 оны “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга “Арвис” клубийн лидер А.Алтантуяа тодорлоо. А.Алтантуяа “Арвис” клубийн эмэгтэйчүүдийн багийг ахлан “Эмэгтэйчүүдийн УАШТ”, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн тэмцээнд оролцож түрүүлсэн.

2016 оны “Шилдэг шүүгч”-ээр МХБХ-ны нэгдүгээр зэрэглэл FIFA-ын зэрэглэлийн шүүгч Ч.Жавхлан шүүгч тодорсон.

2016 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Эрдэнэтийн “Хангарьд” клубийн довтлогч О.Мижиддорж тодорсон юм. О.Мижиддорж “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2016 оны улиралд 18 тоглолтод оролцож, 29 гоол оруулан юм. Өнгөрсөн жил энэхүү шагналын эзнээр “Ulaanbaatar FC” клубийн довтлогч О.Баяржаргал тодорч байсан. Мөн энэ үеэр 2016 оны билгэдлийн 11 тоглогчийг шалгаруулсан юм.

Шилдэг тоглогчдод багтсан тамирчдыг та бүхэнд танилцуулья.

Хаалгач : Б.Ариунболд “Эрчим” клуб

Хамгаалагч : Г.Билгүүн “Эрчим” клуб

Хамгаалагч : Б.Гарьдмагнай “Дэрэн” клуб

Хамгаалагч : Д.Төрбат “Хоромхон ” клуб

Хамгаалагч : О.Оюунбаатар “Хоромхон ” клуб

Хагас хамгаалагч : Ишино Шута “Эрчим” клуб

Хагас хамгаалагч : М.Төгөлдөр “Эрчим” клуб

Хагас хамгаалагч : О.Баяржаргал “Ulaanbaatar FC” клуб

Хагас хамгаалагч : Э.Пүрэвдорж ”УБ-н Унаганууд” клуб

Довтлогч : Н.Наранболд “Хоромхон” клуб

Довтлогч : О.Мижиддорж “Хангарьд” клуб

Мөн “МХБХ”-ы Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо хүртсэн бол “Хангарьд” клубт “Хүндэт алтан бөмбөг” шагналыг гардуулсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?