Олон Улсын жудо бөхийн холбооноос (IJF) оны шилдэг жудочдыг шалгаруулах санал асуулгыг явуулж байна. Санал асуулгад 2016 оны турш амжилтаараа манлайлсан эрэгтэй, эмэгтэй 9 тамирчныг оролцуулж байгаа юм. Тус шалгаруулалтад Монголоос тамирчин багтаагүй бөгөөд Казахстаны Г.Отгонцэцэг нэр дэвшиж байгаа юм. Та бүхэнд тус шалгаруулалтад оролцож буй тамирчдыг тамирчдыг танилцуулья.
Эрэгтэй тамирчид
1. Ан Баул (Солонгос)
2. Беслан Мудранов(ОХУ)
3. Фабио Бассиле(Итали)
4. Хасан Халмурзаев(ОХУ)
5. Лукас Краплек(Чех)
6. Машу Бэкэр(Япон)
7. Рустам Оружов(Азербэйжан)
8. Шохо Оно(Япон)
9. Теди Рени (Франц)
Эмэгтэй тамирчид
1. Эмил Андеол(Франц)
2. Харуко Тачимото(Япон)
3. Идальяс Ортиз(Куба)
4. Кайла Харрисон(АНУ)
5. Малинда Келменди(Косова)
6. Галбадрахын Отгонцэцэг(Казахстан)
7. Пауло Парето(Аргентин)
8. Рафела Силва(Бразил)
9. Тина Терсеняк(Словен) нарын тамирчид оны шилдэг жодочид нэр дэвшиж байгаа юм.
О.ДАШНЯМ