КРИСТИАНО РОНАЛДОГИЙН ХЕТ ТРИКИЙН ТУСЛАМЖТАЙГААР РЕАЛ МАДРИД ФИФА-ИЙН ДЭЛХИЙН КЛУБЫН ЦОМЫН АВАРГА ТИТМИЙН ЭЗЭН БОЛОВ

2016-12-19  

Өнгөрсөн ням гарагт хөлбөмбөгийн ертөнцийг донсолгосон гайхалтай нэгэн тоглолт боллоо. Энэ бол 2016 оны Дэлхийн Клубын цомын аварга хэн болохыг шийдэх финалын тоглолт байлаа.

Алдарт Роналдогаар ахлуулсан домогт Реал Мадрид баг хоёрдугаар үед 2:1 харьцаагаар хожигдож, Японы нэгдүгээр дивизоны Кашима Антлэргс баг тоглолтыг итгэлтэй хошуучилж байлаа. Гэвч 60 дахь минутаас тоглолт бүрэн эргэсэн. 60 дахь минутанд 11-ийн торгуулийн цохилтоос гоолдож харьцааг 2:2 болгосон Роналдо нэмэлт цагт 98, 104 дэх минутанд дахин хоёр гоол хийж багаа ялалтад хүргэлээ.

Тэгснээрээ багийнхаа болон хувийн амжилтаа баяжуулж, 2016 оныг амжилт ялалтаар өндөрлөлөө. Тэрбээр 2016 оны Европын аварга, Аваргуудын лигийн аварга, Испанийн аварга, Испанийн цомын аварга, Европын цомтой багуудын аварга дээр нь Дэлхийн Клубын цомын аварга боллоо. Ийнхүү цуврал ялалт байгуулснаар нэг баг, нэг тоглогчийн урьд хожид үзүүлж байгаагүй түүхэн дээд амжилтыг Роналдо Реал Мадрид болон Португалийн шиггээ багийн хамт тогтоолоо.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?