ЭНЭТХЭГИЙН “PRO WRESTLING LEAGUE SEASON 2” ТЭМЦЭЭНД Э.БЭХБАЯР УРИГДЖЭЭ

2016-12-20  

Энэтхэг улсад 2017 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэх “Pro Wrestling League season 2”, “Мэргэжлийн бөхийн лиг”-ийн хоёрдугаар тэмцээнд манай бөхчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр уригджээ. WWW, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Энэтхэгийн бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд манай улсаас 8 эрэгтэй, 6 эмэгтэй бөхийн нэрийг явуулсан байжээ.

Тус тэмцээнд зохион байгуулагч орны Дели, Пенджаб, Жайпур, Уттар Прадеш, Мумбай, Харьяна гэсэн 6 хотын баг оролцох юм байна.

Дели хотын багт Э.Бэхбаярын хамт энэтхэгийн бөх Пуни Бажранг, Сатаяварт Кадиан, олимпийн хүрэл медальт Сакши Малик, Погат Сандеепа, азербайжаны бөх, олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга Мария Стадник нарын шилдэг бөхчүүд байна.

Пенджаб хотын багт олимпийн наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн аварга, гүржийн бөх Владимир Хинчегашвили, азербайжаны бөх, олимпийн аварга Тогрул Асгаров, нигерийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Одинауо Адекуороуе, беларуссын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Василиса Марзалюк, Харьяна хотын багт оросын бөх, дэлхийн аварга Магомед Курнабалиев, ДАШТ-ний мөнгөн медальт Абдусалим Гадисов, шведийн бөх, олимпийн хүрэл медаль, дэлхийн аварга София Маттссон, тунисийн бөх, олимпийн хүрэл медальт Марва Амри, Мумбай хотын багт канадын бөх, олимпийн аварга Эрика Элизабет Вейбе, Уттар Прадеш хотын багт беларуссын бөх, олимпийн мөнгөн медальт Мария Мамащук зэрэг гадаадын нэртэй бөхчүүд барилдах ажээ.

Тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тус бүр 18 халз тулаан хийнэ. Урьдчилсан шатанд баг тус бүр баг болгонтой халз барилдаан хийж дараа нь шилдэг багууд нь хагас шигшээ, шувтаргын барилдаанд хоорондоо өрсөлдөнө. Баг бүр эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг-ын жингийн, эмэгтэй 48, 53, 58, 69 кг-ын жингийн 4 бөх нийт 9 бөхтэй байна. Баг бүр халз барилдаан бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 легионер бөх барилдуулж болох юм байна. Барилдаан тус бүр нь 3 минут бүхий 3 үе үргэлжилнэ, дундаа 30 секундын 2 удаагийн завсарлагаатай байна.

2015 онд болсон “Pro Wrestling League season 1” тэмцээнд манай улсаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран, П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нар уригдан оролцож байсан юм.

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?