СУМЫН ЗААН Э.МӨНХБААТАР АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2016-12-23  

Сар бүр Хууль сахиулахын их сургуульд зохиогддог сумын цолтон болон залуу бөхчүүдийн арванхоёрдугаар сарын барилдаан Пүрэв гарагт боллоо.

Барилдаанд сумын заан Б.Улаалзгана, Б.Сэр-Од, А.Мягмаржав нараар манлайлуусан 150 бөх зодоглосноос Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын заан Э.Мөнхбаатар 8 давж түрүүлсэн бол Архангай аймгийн Цэнхэр сумын заан Б.Батсайхан үзүүрлэлээ.

Барилдааны их шөвөгт Ховд аймгийн сумын заан Б.Даваадалай шалгарсан юм. Зүүнийг магнайлж барилдсан Б.Улаалзгана дөрвийн даваанд Э.Өлзийбаярт унасан юм. Тус барилдаан долоо дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн сумын заан А.Мягмаржав 2, Г.Бат-Эрдэнэ, Х.Бөхбаяр, Сүхбаатар аймгийн Онгон сумын заан Г.Мөнх-Эрдэнэ нар тус бүр 1 удаа түрүүлж байсан юм.

 

 

 

 

О.ДАШНЯМ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?