СПОРТЫНХОН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2016-12-24  

Монголын Үндэсний олимпийн хорооны дээд шагнал гардуулах “БӨРТЭ ЧОНО” наадам болж өнгөрлөө.

Энэхүү наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулсан бөгөөд холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар шилдэг тамирчдыг шалгаруулсан юм. Та бүхэнд “Бөртэ чоно” наадамд шилдгээр шалгарсан тамирчдыг танилцуулж байна.

Оны шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин

Д.Отгондалай/бокс/ “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт

Оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин

МУГТ Д.Сумьяа /жүдо/ “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Азийн аварга, "Мастерс"-ын аварга

Оны шилдэг дасгалжуулагч

Х.Эрдэнэт-Од /жүдо/

Оны шилдэг эрэгтэй тамирчин

Э.Содномдэлжээ /пара пауэрлифтинг/ Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт.

Б.Ууганхүү /пара жүдо/ Рио-2016 паралимпийн наадмын хүрэл медальт

Оны шилдэг эмэгтэй тамирчин

Д.Отгонцэцэг /чөлөөт бөх/ олимпийн бус жингийн ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга

М.Анхцэцэг /хүндийг өргөлт/ “Рио-2016” олимпийн наадмын 8-р байрын шагналт, Ази тивийн аварга, Залуучуудын дэлхийн аварга

Оны шилдэг дасгалжуулагч

Ч.Базарсүрэн /пара жүдо/

Д.Батсүрэн /бокс/

Оны шилдэг баг

3х3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг /Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт/

Оны шилдэг залуу тамирчин

Б.ТЭГШБАЯР /налуу замын дугуй/ Өсвөр үеийн дэлхийн аварга

Оны шилдгийн шилдэг холбоо 

Монголын жүдо бөхийн холбоо

Оны шилдэг холбоо

Монголын шатрын холбоо

Монголын боксын холбоо

Оны шилдэг ерөнхийлөгч 

Х.Баттулга /Монголын жүдо бөхийн холбоо/

Оны шилдэг нарийн бичгийн дарга

Г.Ерөөлбат /Монголын гимнастикийн холбоо/

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?