ЦӨСНИЙ ХҮҮДИЙН ҮРЭВСЭЛ ЦӨСНИЙ ӨТГӨРӨЛ

2016-12-24  

Ази хүмүүсийн элгэнд альдодегидрогеназ фермент бага тул арьсны пигмент шар өнгөөр туяарах тул шар арьстанд тооцогдоно.

Гэтэл монгол хүний хоол хүнс цаг агаарын эрс тэс уур амьсгал, хуурайшилт, цөлжилт, зэргээс цөсний өтгөрөл их болж хоол боловсруулах цөсний эргэлт сааталд ордог онцлогтой.

Монголын энэ цаг уурт дасан зохицохын тулд бидний бие махбод ихээхэн төмөр агуулсан хоол хүнс шаардах тул, мах, тослог хоол хүнс, цус цөсний өтгөрлийг багасгах цагаан идээ идэхийг шаардана. Хүйтний улиралд бидний дурлах хоол хүнс дааруулахгүй өлчир болгож, арьсны зузаарал, шар үсний ургалт ихэсгэж өгдгөөр онцлогтой. Өдөр тутамын ажил, амралтаа зохицуулж чадахгүй улс орны дундаж наслалт тун богино байдаг судалгаа байдаг. Европын холбооны улс шөнийн 22 цаг болоход гудамж хоосорч нам гүм байдаг. Дундаж наслалт өндөр. Азийн дулаан уур амьсгалтай улс орнууд, шөнийн сэрүүнд ажиллах, зугаа цэнгэлийг эрхэмлэдэг энэхүү дэглэм, манай улсад нэвтэрч залуу хүмүүсийн ажил, амралтын горим алдагдах болсноос ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарч, ихээр өтгөн хатсанаас гэдэсний дотуур эргэлдэх цөсний урсгал саатаж өтгөрснөөс цөсний хүүдийнд цөс тунадасжиж цөсний чулуу үүсэж байна.

Цөсний өтгөрөлт, чулуунаас цөсний ерөнхий суваг, дээрх гэдэсний дотор байх Оддын хавхлагт хаалтад саатал гарч, элэгний өөхлөлт, нойр булчирхайн үрэвсэл эхэлж цусанд цөсний хэмжээ өндөрсөж, нүдэнд цэнхэр туяа татаж, нүүр шарлалт ихсэж шар ногоон өнгөтэй болж нүүр царай нилэнхүйдээ харлаж эхэлдэг.

ЭХО-д харуулж байгаа хүний 60% элэг цөс, нойр булчирхайн үрэвслийн хам шинж давамгайлж, дурангаар хийгдэж байгаа хагалгааны 90% нь цөсний хүүдийн чулуутай, нугларалтай, хурц үрэвсэл эзэлж байна.

Элэгний өөхлөлтөөс хатуурал, хавдарт шилжсэнээс элэг тайруулах, солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай хүний тоо ихсэж, хүүхэд залуусыг элэгний өөхлөлт, хатуурал, эцэг эхийн элэгний халдвар өвчлөл, удамшлын болон хорт зуршил ажил, амьдралын дэглэм ихээхэн нөлөөтэй байна.   

Цөсний чулуу, өтгөрөлтийн шинж тэмдэг 

Маш хүчтэй хатгах, хатуурч, чинэрэх өвдөлт баруун хавирганы нуман доогуур баруун дал мөр лүү дамжиж өвдөнө. Нүдний цагаан хөх туяа татах юмуу шар өнгөтэй болж, арьс шарлах ногоорох өнгөтэй болно. Өтгөн хар хүрэн өнгөтэй, өвчин хүндрэх үед цагаан цайвар өнгөтэй, шээс үнэр ихтэй шар өнгөтэй болно. Ходоод гэдэсний хямралаас гүйлгэх, өтгөн хатах, шараар толгойн их өвдөнө.

Урьдчилан сэргийлэх 

Хоол дэглэм, тос өөхтэй хоол бага хэрэглэх, цөс, цусны өтгөрөлтийг арилгах эмчилгээ хийлгэх, ЭХО-н шинжилгээ хийлгэж, онош тогтоолгож эмийн эмчилгээ хийлгэж  байх хэрэгтэй.

 

 

 Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Byamba:Tsos otgorltoi haluund haluund ajluul ymar shinj temdeg ilreh we?? 2017-07-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?