ЖИЖИГ СҮХБАТ " ЭРГЭН ИРСЭН" ЦАГААН САРЫН БАРИЛДААН

2016-02-09  

Харцага Содномдорж цагаан сарын барилдааны анхны түрүүгээ авлаа. Тэр бол түрүүлэх бөхчүүдийн тааварт багтаж байсан. Харин түрүүлнэ гэдэг дээр тийм ч олон хүн бооцоо тавьж чадахгүй байсан. Даваа өгсөх тутам түүнтэй тал нийлдэггүй бөхчүүд олширдог. Тогтмол тунаж барилддаг. Тиймээс үзүүр түрүүнд хүрэхээс өмнө хайчлуулах нь их байдаг. Бүрэнтөгс арслангаас бусад улсын цолтой бөхчүүд зодоглосон аргагүй өндөр чансаатай барилдаан боллоо. Дархан аварга Өсөхбаяр зүүний магнайд гарч, зургаагийн даваа хүртэл барилдсан нь үзэгч түмний магнайг тэнийлгэлээ. Өсөхбаяртай хамт дархан аварга цол хүртсэн жижиг хэмээх Сүхбат аварга барилдаагүй ч, түүний орон зайг эзэлсэн бөх шинээр төрснийг энэ цагаан сарын хүчит бөхийн барилдаанаар үзэгчид анзаарлаа. Энэ бол Увс нуур галын бөх, улсын начин Баасанхүү байлаа. Баасандорж заан, Гончигдамба гарьд, Санжаадамба зааныг 4,5,6 -ын даваанд өвдөг сөхрүүллээ. Санжаадамба заан, Гончигдамба гарьдын хэн хэн нь түрүүлэх бөхийн тоонд зүй ёсоор багтаж байсан. Эдгээр бөхчүүд Содномдоржийн хувьд эвгүй учраа байсан. Баасанхүү начин эдгээр саадыг нь зайлуулж, өөрөө Содномдорж харцагад унаснаар түүний түрүүлэх замыг зассан гэж хэлж болно. Баасанхүүгийн хурд, угсраа мэх, дайчин чанар, хөдөлгөөн дунд нь мэхээ хийх хараа зэрэг нь хурц дайчин, уран барилдаантай жижиг Сүхбатыг эрхгүй санагдуулж байлаа. Цагаан сарын хүчит бөхийн барилдааны түрүүг, шагналтай нь Содномдорж харцага авч одсон ч, энэ барилдааны чимэг болсон улсын начин Баасанхүү бөхийн хорхойтнуудын сэтгэлд гал гарсан гайхалтай барилдааны мартагдашгүй дурсамжийг үлдээлээ. Үнэн хүчит Эрхэмбаяр аварга үзүүрлэж, Батзаяа харцага Баасанхүү начны хамт шөвгийн дөрөвт үлдлээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
цэрэнчимэд:энэ өдрийн дуулиан шуугианы эзэн улсын харцага Н. Батзаяа, улсын начин Т. ****анхүү нар байсан юмаа үнэхээр л шуугиулсандаа 2016-02-09
цэрэнчимэд:энэ өдрийн дуулиан шуугианы эзэн улсын харцага Н. Батзаяа, улсын начин Т. Баасанхүү нар байсан юмаа үнэхээр л шуугиулсандаа 2016-02-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?