Б.БАТХИШИГ, Б.БИЛЭГТ НАР 2016 ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧНААР ТОДОРЛОО

2016-12-26  

Монголын Ширээний Теннисний Холбоо шинэ жилээ өргөн тэмдэглэж, өнгөрсөн оныхоо үйл ажиллагааг дүгнэлээ. 2016 оны эмэгтэй шилдэг тамирчнаар Монгол улсын 4 удаагийн аварга Б.Батхишиг, эрэгтэй тамирчнаар улсын хошой аварга Б.Билэгт нар шалгарч, цом, дурсгалын зүйлээр шагнуулав.

Мөн Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр улсын аварга Б.Батхишиг, Шинэ эргэлт клубын дасгалжуулагч багш Цэрэнтогтох нарыг шагнасныг тус холбооны ерөнхийлөгч Гантулга гардууллаа.

Холбооны дэд ерөнхийлөгч, Өег компанийн ерөнхий захирал Даваасүрэн, улсын хошой аварга Баярмагнай нар.

Шинэхэн тэргүүний ажилтан Цэрэнтогтох, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах

Ширээний теннисний аварга мисс : Улсын аварга Энхжин, Улсын аварга Оюун-Эрдэнэ, Улсын аваргын хүрэл медальт Мөнгөнцэцэг, Улсын 7 удаагийн аварга Батхишиг нар дурсгалын сельфи татуулахыг дурандав.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?