Э.ЛХАГВАСҮРЭН МШТХ-НЫ ОТГОН ТЭМЦЭЭНД АВАРГАЛАВ

2016-12-26  

Теннисчид оны төгсгөлд өнгөө үзэж, бооцоот тэмцээнийг зохион байгууллаа. Улсын аварга Э.Лхагвасүрэн, Б.Билигт нарын 20 тамирчин оролцсон тус отгон тэмцээний аваргаар Э.Лхагвасүрэн шалгарлаа.

Тэмцээний шөвгийн дөрөвт Э.Лхагвасүрэн, Б.Билигт, Мөнх-Оргил, Батдэлгэр нарын дөрвөн "солгой" тоглогч шалгаран үлдсэн нь энэ тэмцээний онцлох сонин байлаа.

Э.Лхагвасүрэн 4:2 Чинзориг, Б.Билигт 2: 4 Мөнх-Оргил. Энэ бол оргил тоглолт байлаа. Ялангуяа, Улаан-үд хотод болсон олон улсын чанартай тэмцээнд нэг бүрчилсэн төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн Чинзоригийн хувьд шагналт байранд шалгараагүй ч, улсын гурван удаагийн аварга Э.Лхагвасүрэнтэй оноогоор урд хойноо орж эн тэнцүү өрсөлдсөн тоглолт үзүүлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэлээ.

Э.Лхагвасүрэгийн хувьд, 11-р сард болсон Цомын аварга шалгаруулах тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн байсан бол 2016 оны төгсгөлийн тэмцээнд аваргалж, эргэж ирснээ мэдрүүллээ.

 

 

 

А.ШАГАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?