САГСАН БӨМБӨГИЙН ӨСВӨРИЙН ҮЕИЙН ШИГШЭЭ БАГ ОХУ–ЫН ЭРХҮҮ ХОТООС ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-12-27  

ОХУ-ын Улаан-Үдэ хотод 12 сарын 22-25-ны хооронд сагсан бөмбөгийн U10 болон U11 насны олон улсын тэмцээн болж өнгөрлөө.

Улмаар тус тэмцээнд манай улсаас U10 болон U11 насанд 4 баг дасгалжуулагч албаны хүмүүсийн хамт оролцож Д.Отгонбаатар Б.Ванчинсүрэн дасгалжуулагчтай баг U11 насны ангилалд Аваргын алтан медаль, алтан цомын эзэд болсон бол, Н.Пүрэвсүрэн Б.Баттогтох дасгалжуулагчтай U10 насны  өсвөрийн үеийн шигшээ баг мөн тус алтан медалийн эзэд болж тэмцээний аварга багаар шалгарлаа. 

U11 насны манай өсвөрийн шигшээ багийн хувьд эхний тоглолтоо ОХУ Усть-Илимск хотын багийг 16:118, Чита хотын багийн 14:89, Красноярскийн багийг 30:31-ээр хожсоноор аваргалжээ.

Сонирхуулахад манай баг тамирчид Усть-Илимск хотын багийг 16:118-аар хожсон нь хоёр дахь удаагаа болж буй тус тэмцээний хамгийн хол онооны зөрүүгээр ялсан бас нэгэн содон амжилт юм. Мөн U10 насны шигшээ 5 тоглолт хийж бүгдэд нь ялалт байгуулж нэгч хожигдолгүй түрүүлсэн байна. 

Мөн тус тэмцээний U10-насны шилдэгт тоглогчоор П.Энгүүн, Б.Энхбаяр, U11-насны ангилалд Т.Төрбаяр, О.Төрболд нар манай улсаас нэрлэгдсэн байна. Дашрамд сонирхуулахад манай улсаас тус тэмцээнд дөрвөн баг өрсөлдсөн бөгөөд U10, U11 насны хоёрдугаар шигшээ баг тус бүр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. 

Ийнхүү 2016 онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос нас насны өсвөр үеийн шигшээ багийг байгуулан олон улсын 5 дахь олон улсын тэмцээндээ оролцож 5 дахь медалиа хүртээд байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?