АМЖИЛТААРАА МАНЛАЙЛСАН ШИЛДЭГ 10 БӨХ

2016-12-28  
Монголын үндэсний бөхийн бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргалаа. Чансаагаар 2016 оны турш барилдаануудад амжилттай барилдаж тэргүүлсэн шилдэг 10 бөхийг та бүхэнд танилцуулж байна.

10. Ховд аймгийн зэрэг сумын харьяат Улсын шинэ харцага Баярхүүгийн Бат-Өлзий

Улсын харцага Б.Бат-Өлзий улсын баяр наадамдаа амжилттай барилдаж улсын шилдэг начин Б.Амарзаяагаар 5, улсын начин Д.Анараар 6 давж Улсын харцага харцага цолны болзол хангасан юм. Мөн наадмын өмнөхөн болсон Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд аймгийн хурц арслан Б.Золбоотой үлдэж түрүүлсэн бол есдүгээр сард зохиогдсон Ю.Цэдэнбал даргын нэрэмжит барилдаанд их шөвөгт шалгарсан.

9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Эрдэнэбатын Даш

Улсын начин Э.Даш төрийн наадамдаа дөрвийн даваанд улсын начин Б.Дэлгэрсайханд унаж дэмжигчдийнхээ урмыг хугалсан бол 12 дугаар сард зохиогдсон Богдханы хишиг барилдаанд арслан Р.Пүрэвдагва, харцага Ц.Сономдорж нарыг давж түрүүлсэн. Мөн “Монгол бахархал”-ын өдрийн барилдаанд гарьд Б.Гончигдамбыг давж үзүүр түрүүнд үлдээд Р.Пүрэвдагва арсланд өмсүүлж унасан.

8. Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын арслан Намсрайжавын Батсуурь

Улсын арслан Н.Батсуурь төрийн наадамдаа Б.Пүрэвсайхан заанаар 8 даваад арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон. Намрын улирлын нээлтийн барилдаанд улсын начин Ч.Баянмөнхтэй үлдэж түрүүлсэн бол Ю.Цэдэнбал даргын нэрэмжит барилдаан болон Ц.Чимэд-Очир аваргын 100 насны ойн барилдааны их шөвөгт шалгарсан амжилттай байна.

7.Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба

Улсын аварга Ч.Санжаадамба олон дэмжигчдийнхээ хүлээлтийг тайлж төрийн наадамдаа 10 давж түрүүлсэн. Есдүгээр сараас хойш “Хантайшир” дэвжээний 15 жилийн ойн барилдаанд түрүүлж, “Бөхбилигт” дэвжээний 20 жилийн ойн барилдаанд үзүүрлэсэн амжилттай байна.

6.Завхан айгийн Их-Уул сумын харьяат Улсын гарди Батнасангийн Гончигдамба

Улсын гарьд Б.Гончигдамба төрийн наадамдаа Улсын начин Ц.Чимэддоржоор 6 даваад үзүүр бөх арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон. Аравдугаар сард зохиогдсон Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүлсэн бол “Нийтийн орон сууц аж ахуйн салбар”-ын барилдаанд үзүүрлэсэн. Мөн “Монгол бахархлын өдөр”-ын барилдаанд их шөвөгт шалгарсан амжилттай байна.

5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр

Улсын аварга Г.Эрхэмбаяр улсын наадамд харцага Б.Бат-Өлзийгөөр 7, аварга С.Мөнхбатаар 8 давж их шөвөгт үлдээд түрүү бөхөд тахим өгсөн. 2016 оны Сар шинийн барилдаан болон улсын гарьд цолны хүндэтгэлийн барилдаанд үзүүрлэсэн байна.

4.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Цэдэвийн Содномдорж

Улсын харцага Ц.Содномдорж төрийн наадамдаа Улсын начин Л.Батзоригоор 6 даваад зааны төлөөх хариуцлагатай барилдаанд Улсын заан Б.Пүрэвсайханыг дийлээгүй. Содномдорж харцага Сар шинийн барилдаан, Сонгинохайрханы хишиг, Заан цолны хүндэтгэлийн барилдаануудад түрүүлсэн бол Богдханы хишиг барилдаанд үзүүрлэсэн амжилттайгаар 2017 онтой золгож байна.

3. Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын харцага Төрөөгийн Баасанхүү

Улсын харцага Т.Баасанхүү төрийн наадамдаа Улсын начин Д.Амарсайханаар 6 давж харцага цолны болзол хангаад аварга Ч.Санжаадамбад тахим өгсөн. Баасанхүү харцага наадмын сорилго, Ардчиллын ойн барилдаануудад түрүүлж, Баянзүрх хайрханы хишиг, Заан цолны хүндэтгэлийн барилдаануудад их шөвөгт шалгарсан байна.

2. Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан

Улсын заан Б.Пүрэвсайхан төрийн наадамдаа харцага Ц.Содномдоржтой тунаж барилдаж даваад заан цолны цолны болзол хангаад арслан Н.Батсуурьт унасан. Баянзүрх хайрханы хишиг болон Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ойн барилдаанд үзүүрлэсэн бол Ц.Чимид-Очир аваргын мэндэлсний 100 жилийн ойн барилдаанд их шөвөгт шалгарсан амжилттай байна.

1.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат улсын арслан Ренчинбямбын Пүрэвдагва

Улсын арслан Р.Пүрэвдагва төрийн наадамдаа уриатай барилдаж арслан Н.Батсууриар 9 давж үзүүрлэснээр арслан цолны болзол хангасан юм. Р.Пүрэвдагва арслан намраас хойш “Монгол бахархал”-ын өдөр болон “Бөх билигт” дэвжээний 20 жилийн ойн барилдаануудад түрүүлж, Богдханы хишиг барилдаанд их шөвөгт шалгарсан амжилтаар нийт бөхчүүдийн чансаагаараа тэргүүлж 2017 оныг угтаж байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Ariin saihan hangain daraagiin avarga bol Ulsiin arslan Purevdagva ireh jiliin naadamd turuulj avarga bolnoo .. 2017-04-22
Анхаа:Пүрэвдагва балиар залуу хог **** 2017-04-22
Анхаа:Пүрэвдагва балиар залуу хог **** 2017-04-22
Zochin:Пүрэвдагва сайн сайн.Аврага болноо. 2017-04-22
Face:Санжаадамба яагаад ийм хойгуур байгаа энэ жилийн цагаан сараар түрүүлсэн биздээ. Содномдоржийг түрүүлсэн гээд бичцэн байхийн. 2017-04-22
Mm:Saihan hudlaa yum gargaj bhiin Sodom chini tvrvv Jiliin sar shined tvrvvlsiin ene jiliihed Sanjaa awarga tvrvvlsiin iim hachin yum oruulj bhaa bolichooch ee 2017-04-22
Bt:Pvrewdagwahayj unaj surah heregtei bha ene ynzara bwal awarga awad tsolon zo****gvi 2017-04-22
Bt:Pvrewdagwahayj unaj surah heregtei bha ene ynzara bwal awarga awad tsolon zo****gvi 2017-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?