ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫГ Р.ПҮРЭВДАГВА АРСЛАН ГАРДЛАА

2016-12-30  

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болж өнгөрлөө.

Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, С.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар ахлуулсан тус барилдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

Барилдааны их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан нар үлдсэн юм. Тус барилдааны нэгийн даваанд Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Х.Гантулга, Б.Бат-Өлзий нар нар учраа бөхдөө өвдөг шороодсон. Улсын арслан П.Бүрэнтөгс тавын даваанд арслан Р.Пүрэвдагвыг амлаж барилдсан нь үзэгчдийн анхаарлыг төвд байсан бөгөөд шинэ арслан сэнжигний барьцнаас дунгуйлдаж татаад давсан. Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан 6 дах удаагаа зохиогдож байгаа нь энэ бөгөөд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Б.Пүрэвсайхан нар 2 удаа, Улсын заан М.Өсөхбаяр нэг удаа түрүүлж байсан юм. Дараагийн барилдаан ирэх оны нэгдүгээр сарын 13-нд МБӨ-д болно.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?