2016 ДУУЛИАНТ 5 БАРИЛДААНЫГ НЭРЛЭЖ БАЙНА

2016-12-30  
Улирч буй 2016 онд монгол бөхийн ертөнцөд олны анхаарал татсан дуулиантай барилдаанууд олон гарсан. Control.mn сайтын зүгээс 2016 дуулиант 5 барилдааныг нэрлэж байна.

5. Аймгийн арслан Оргихын Хангай-Аймгийн начин Өлзийбаярын Дүүрэнбаяр (Улсын наадмын хоёрын даваа)

Улсын наадмын өмнө бөх сонирхогчид улсын цолд хүрэх бөхчүүдийн нэрлэхэд тэргүүн эгнээнд 2014 оны сар шинийн барилдааны үзүүр бөх аймгийн О.Хангай яригдаж байв. О.Хангай арсланг улсын цолд хүрээд цаашаа ч сайн барилдах бүрэн боломжтой гэж бөхийн мэргэжилтнүүд ч дүгнэж байсан юм. Гэсэн ч улсын наадмын хоёрын даваанд Архангай аймгийн харьяат жудо бөхийн залуучуудын Дэлхийн аварга, улсын начин Өлзийбаярын хүү аймгийн начин Дүүрэнбаярт өвдөг шороодсон билээ.

4. Д.Анар 2015 оны наадамд Улсын аварга Г.Эрхэмбаяраар 4 давж начин цолонд тулж ирээд Н.Ганбаатр гарьдад өвдөг шороодож байсан бол хоёрдах удаагаа 4 давахдаа аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж барилдаж давснаар Дорнодын түмний баярын магнайг тэнийлгэсэн. Аймгийн цэргийн цолтнуудын барилдаанд нийт 11 удаа түрүүлсэн аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарын улсын цолд хүрэх мөрөөдөл дахин нэг жилээр хойшилсонд харамсах хүмүүс олон байсан юм.

3. Улсын харцага Ц.Содномдорж-Улсын аварга Г.Эрхэмбаяр (Сар шинийн барилдааны есийн даваа)

Ц.Содномдорж харцага заал танхимын барилдаанд олон удаа түрүүлж байсан сар шинийн барилдаанд хараахан түрүүлж амжаагүй байсан юм. Харцага 2016 оны сар шинийн барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаярыг давхар тохоод давж түрүүлсэн барилдаан олон хүнийг баярлуулсан даа. Харцагын дараагийн зорилго Улсын наадам.

2. Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан-Улсын харцага Цэдэвийн Содномдорж (Улсын наадмын долоогийн даваа)

Бүтэн жилийн турш заал танхимын барилдаанд хоорондоо тунаж барилдсан хоёр шилдэг харцагын тунаа Улсын наадмын долоогийн даваанд тохиосон юм. Заан цолны төлөөх хариуцлагатай барилдаанд Б.Пүрэвсайхан илүүрхснээр цолоо ахиулсан билээ.

1. Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс-Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдагва (Улсын наадмын наймын даваа)

Улсын наадамд түрүүлэх зорилготой барилдсан Улсын арслан П.Бүрэнтөгс баяр наадмын наймын даваанд Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагвыг амлаж барилдсан. Хүч тэнцүүхэн хоёрын барилдаанд арслан мордож дайраад давсан ч цэцийн шийдвэрээр дахин барилдсан юм. Р.Пүрэвдагва бололмжоо алдалгүй сугадаж мушгиж давснаар арслан болох замаа зассан билээ. Идэрхэн хоёр арслангийн өрсөлдөөн наадмын дараа ч үргэлжилж Бүрэнтөгс арслан арслан хоёр удаа амлаж нэг давж, нэг унаад байна.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Tuvshintur:Mordoj dairaad davsan gej yu ****aad bga yum be haina bsan sh dee malaa 2016-12-30
Zzz:Shudarga l baildaa turuuleed unasan nbugd medseer bj ulaim tsaim guriigeed baidgiin yahawde dahiad barildahad margaanguie davsaan 2016-12-30
Zzz neg zuil nemehed uvs nutag ruugaa ywahad arhangai gej gazriin divaajin shg saihan nutag baidgiim:Zzz 2016-12-30
Zzz:Tiim nutgiin humuus nutag shigee shn l baigaasai heruul hereggui shuu 2016-12-30
Зочин:Мордож дайраад давсан ч гэх шиг энийг бичсэн **** ямар санаа агуулж хэний захиалгаар балай юм бичээд байгаа гөлөг вэ бөх мэдэхгүй байж дугай л бай за 2016-12-31
Зочин:Мордож дайраад давсан ч гэх шиг энийг бичсэн **** ямар санаа агуулж хэний захиалгаар балай юм бичээд байгаа гөлөг вэ бөх мэдэхгүй байж дугай л бай за 2016-12-31
amar:mal ntr gj ****aad bga nuhdvvd computeriin tsaana ih tom.garad ireheeree haragdahgvi jijighen ymnuud bdiimdaa. er n bol bvrentugs dawsan tvmen olon medej bgashde 2016-12-31
yui:Давсан эсэх тодорхой харагдаагүй тул дахиулаа биз дээ. Цаашдын барилдаануудад хэн нь илүү нь харагдж л байгаа биз дээ. Ирэх улсын наадмаар хэн илүүгээ үзнэ биз дээ. Аль нь ч энэ жилдээ аварга болж чадахгүй л бол уу даа. Өрсөлдөгч олон байгаа шүү. 2017-01-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?