УАШТ-ҮҮД ЭНЭ САРЫН 3-ААС ЭХЭЛНЭ

2017-01-03  

Спорт сонирхогч хэн бүхэн нэгдүгээр сарын турш спортын төв ордны зүг “мөрөө гаргах” нь ээ. Учир нь дотоодын топ спортын төрлүүд болох хүндийг өргөлт, чөлөөт бөх, бокс, жудогийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд энэ сард зохиогдох юм.

Энэхүү улсын аварга шалгаруулах тэмцээнээс үндэсний шигшээ багийг бүрдүүлж олон улсын уралдаанд оролцуулна. Тэмцээний хувиаруудыг та бүхэнд танилцуулж байна.

Жудогийн УАШТ-с бусад нь Спортын төв ордны “А” зааланд үргэлжлэх болно.

1 сарын 3-5-нд Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ

1 сарын 6-8-нд Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ

1 сарын 9-15-нд Боксын насанд хүрэгчдийн УАШТ

1 сарын 16-18-нд Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-үүд болох юм байна.

Шигшээ багийг сонгон шалгаруулах хариуцлагтай тэмцээнд МУГТ Г.Мандахнаран, МУГТ С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, МУГТ Ц.Энхжаргал, МУГТ Д.Сумьяа нар тус бүрийн төрөлдөө өрсөлдөж уран чадварлаг барилдаануудаараа спорт сонирхогчдыг баярлуулна.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?