ЛИВЭРПҮҮЛ КЛУБ САНДЭРЛАНДТАЙ ТЭНЦЛЭЭ

2017-01-03  

Английн хөлбөмбөгийн примэр лигийн 20 дугаар тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт хүснэгтийн дэд байрт бичигдэж буй Ливэпүүл клуб Сандэрландын талбайд зочилж тоглож 2-2 оор “эвийн гэрээ” байгууллаа. Тоглолтын гоолуудыг улаануудаас довтлогч Стариж, Манэ нар оруулсан бол Жермен Дефо 2 гоол хийж багаа хожигдлоос аварсан байна. Ливэрпүүл клуб 44 оноотой хүснэгтийн дэд байрт жагсаж байгаа бол Сандэрланд 15 оноотой 18 дугаар байрт байгаа юм.

Энэ тойргийн хүрээнд болсон бусад тоглолтын мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Лестер 0-0 Миддлэсборо Эвэртон 3-0 Саутхэмптон Манчестер сити 2-0 Бөрнли Вэст бром 3-1 Халл Сити Вэстхэм 0-2 Манчестер Юнайтэд Примиэр лигийг 20 тойргийн дараах байдлаар Лондоны Челси клуб тэргүүлж байгаа бол Ливэрпүүл 44 Манчестер сити 42 оноотойгоор удаалж байна. Харин Халл сити, Сандэрланд, Суонси сити зэрэг багууд “сүүл мушгиж” байгаа юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?