ШИНЭ НАЧИНГУУДЫН ШИЛДЭГ НЬ БАДАМСАМБУУГИЙН ГАНХУЯГ

2017-01-04  

Та бүхэнд шинээр Улсын начин цолд хүрсэн бөхчүүд ямар амжилттай байгаа талаар мэдээллийг хүргэж байна. Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болсон. Наадамд 1024 хүчтэн зодоглосноос нийт 17 аймгийн цолтон тав давж улсын начин цолны болзол хангасан бол Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат аймгийн арслан Х.Гантулга, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Өлзий, Завхан аймгийн нөмрөг сумын харьяат аймгийн заан Д.Бат-Эрдэнэ нар зургаа давж Улсын харцага цолны болзол хангасан юм.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын начин Бадамсамбуугийн Ганхуяг 

Улсын начин Б.Ганхуяг начин цол хүртсэнээсээ хойш нийт найман барилдаанд барилджээ. Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Улсын гарди Б.Гончигдамбаар найм давж түрүүлсэн бол Барилгачдын баярын барилдаанд Улсын харцага Д.Бат-Эрдэнээр 5 давж их шөвөгт шалгарсан байна. Мөн Цэдэнбал даргын мэндэлсний 100 жилийн ойн барилдаанд 4, Ц.Чимэд-Очир аваргын мэндэлсний 100 жилийн ойд 3 давсан юм.

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын начин Чинчулууны Хөхчирэнгэр

Улсын начин Ч.Хөхчирэнгэр начин цол хүртсэнээсээ нийт 6 барилдаанд зодоглосон байна. Цэдэнбал даргын мэндэлсний 100 жилийн ойн барилдаанд 5 давсан бол Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд 3, Богд Ханы хишиг барилдаанд 3, Барилгачдын баярын барилдаанд 3 давсан юм.

Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан 

Улсын начин Д.Амарсайхан энэ намраас хойш 3 барилдаанд зодогложээ. “Бөх Билигт” дэвжээний 20 жилийн ойн барилдаанд Улсын харцага Ц.Содномдоржоор 5 давж шөвгөрсөн бол Үндэсний бахархлын өдөр, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан, болон Ц.Чимэд-Очир аваргын мэндэлсний 100 жилийн ойн барилдаануудад 2 давжээ.

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан 

Улсын начин Б.Чимэдвандан 6 барилдаанд зодоглосон байна. “Хантайшир” дэвжээний 15 жилийн барилдаанд 6 давсан бол улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд 3 давсан байна. Мөн Монгол бахархлын өдөр, Бөх билилигт дэвжээний 20 жилийн ой, Баянзүрх хайрханы хишиг барилдаануудад 2 давсан юм.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын начин Лхагвасүрэнгийн Шинэбаатар

Улсын начин Л.Шинэбаатар намраас хойш хоёр удаа зодоглосон юм. “Бөх билигт” дэвжээний 20 жилийн ойд 4 давсан бол Ц.Чимэд-Очир аваргын 100 жилийн ойн барилдаанд 2 давсан байна.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Улсын начин Цэндзэсэмийн Чимэддорж Улсын начин Ц.Чимэддорж

Ц.Чимэд-Очир аваргын 100 жилийн ой, Богд Ханы хишиг, Баянзүрх хайрханы хишиг барилдаануудад зодоглож 3 давсан байна.

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Доржийн Анар

Улсын начин Д.Анар наадмын дараа Дорнод аймгийнхаа наадамд зодоглож үзүүрлэсэн бол Багануур дүүргийн наадмын 4-ын даваанд Завхан аймгийн арслан Б.Шаравнямбууд өвдөг шороодсон. Бөхийн өргөөнд “Хантайшир дэвжээ” Баянзүрх хайрханы хишиг барилдаанд барилдаж 2-ын даваанд нэг нутгийн аймгийн начин Б.Батдоржид тахим өгсөн байна.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Улсын начин Лутын Батзориг

Улсын начин Л.Батзориг Ц.Чимид-Очир аваргын мэндэлсний 100 жилийн ойн барилдаанд 4 давсан бол Хантайшир дэвжээний 15 жилийн ойд аймгийн харцага Д.Ганцоожоор 2 даваад аймгийн арслан Ж.Алтаншагайд өвдөг шороодсон юм. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын начин Э.Ванданцэрэн “Бөхбилигт” дэвжээний ойд зодоглож Улсын гарьд Ш.Жаргалсайханаар 5 давж шөвгөрсөн бол тус сумын харьяат Улсын начин Ц.Нямдорж нэгийн даваанд Говьсүмбэр аймгийн харьяат сумын заан Э.Мөнхбаатарт өвдөг шороодсон.

Бусад начингуудын хувьд бөхийн өргөөнд зохиогдож буй барилдаануудад хараахан зодоглож амжаагүй байгаа юм.

 

 

 О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Amraa:Buhchuudiin barildaanii talaar sonirholtoi medeelel hurgej baigaa ta buhend amjilt husye 2017-01-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?