АРСЕНАЛ БӨРНМУТТАЙ ОНОО ХУВААЛАА

2017-01-04  

Английн премьер лигийн 20 дугаар тойрогт Лондоны Арсенал клуб Бөрнмут клубийн талбайд зочилж тоглож эцсийн мөчид тэнцэж чадлаа. 

Тоглолтын эхний гоолыг эзэн багийн Чарли Даниэс 16 дах минутад хийсэн бол 4 минутын дараа Калун Уилсон торгуулийн цохилтоос гоолдсон байна. Тоглолтын хоёрдугаар үеийн 58 дах минутанд Райн Фрэсэр гоол оруулж тоглолтын тооны харьцааг холдуулсан ч Арсенал клубээс Алексис Санчис, Лукас Пэрэс нар 70 болон 75 дах минутанд гоол оруулж тооны харьцааг ойртуулсан юм.

Үүгээр Арсеналын гоол дуусаагүй бөгөөд тоглолтын нэмэлт цагт Арсеналын Франц довтлогч Оливэр Жиру гоолдож багаа хожигдлоос аварсан байна. Тэрээр 19 дүгээр тойрогт Кристал палас багийн хаалганд нэгэн гоёмсог гоол хийж байсан билээ.

Мөн энэ өдөр Сток сити клуб Уатфордыг Райн Шавкросс болон Петер Крауч нарын гоолоор “буулгаж авсан” бол Кристал палас Соунси ситиг 2:1 ээр хожсон байна.

Өнөө шөнө 4 цагаас Челси клуб Лондоны өөр нэгэн баг Тоттэнхэм клубтай тоглолт хийх юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?