ЧЕЛСИГИЙН ДАРААЛЛАСАН ХОЖЛЫН ЦУВРАЛ ЗОГСЛОО

2017-01-05  

Английн премьер лигийн түүхэнд нэг улиралд 13 тоглолт дарааллаж хожоод байсан Чельси энэ тойрогт нэг хотын баг Тоттэнхэмд 2:0-ээр ялагдал хүлээлээ.

Энэ тоглолтонд Английн өсөх ирээдүйтэй залуу хагас хамгаалагч Деле Алли шилдэг тоглолтыг үзүүлж 2 гоол оруулж багаа хожилд хөтөлсөн юм. Гоолын дамжуулалтуудыг Дани тоглогч Кристиан Эриксэн өгч 2015-2016 улирлаас хойш премьер лигт 20 дахь ассистаа гүйцэтгэсэн байна.

Челси ийнхүү улирлын 3 дахь ялагдлаа хүлээсэн бол Тотэнхэм премьер лигт дасгалжуулагч Маурисио Почеттиногийн удирдлага дор Уайт Харт Лэйн цэнгэлдэхдээ явагдсан Лондонгийн дэрбид ялагдаж байгаагүй цуврал үргэлжилсээр л байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?