АНУ, БНАСАУ-ЫН ТАМИРЧИД МОНГОЛД ТОГЛОНО

2017-01-06  

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж 21 аймгийн лигийн тэмцээний тойргийн сүүлийн тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Энэхүү тэмцээнд БНАСАУ-ын шигшээ багийн 4 тамирчин оролцохоор Монголд газардаад байгаа юм. Тус тамирчид дасгалжуулагчийн хамт хүрэлцэн ирсэн бөгөөд МҮСБХ-оос багуудад хувиарлаж өгөх юм. МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “21 аймгийн тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс тухайн аймгаас төрөн гарсан урлаг, соёл, спортын алдартнуудыг оролцуулдаг. Мөн легионер тоглогчид ч тоглож байна. Бид шөвгийн наймын тоглолтыг сонирхолтой байлгах үүднээс БНАСАУ-ын шигшээ багийн 4 тамирчинг урьж авчирлаа. Энэ ажлын гол зорилго нь АНУ, БНАСАУ-ын тамирчид нэг багт тоглох боломж Монголд гарах гэж байгаад оршиж байна. Тус тэмцээний шөвгийн наймын эхний тоглолтуудыг хөдөө орон нутагт буюу аймгууд өөрсдийн талбайдаа хүлээж авах юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?