КАЙЛ КОРВЕР КАВАЛЬЕРСТ НЭГДЛЭЭ

2017-01-06  

NBA-ийн солилцооны цонх нээгдэхтэй зэрэгцэж багуудын бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлтүүд орч байна. Тамирчны замналынхаа турш Филаделфиа 76, Чигаго буллс, Атланта зэрэг багуудад тоглож байсан шилдэг мэргэн бууч Кайл Корвер өнгөрсөн улирлын аварга Кавальерт багт хүчин зүтгэхээр боллоо.

Кавальерс түүнийг багтаа нэгтгэхийн тулд ахмад хамгаалагч Майк Данливиг, 2018 оны драптын нэгдүгээр тойргийн сонголтын хамт Атланта хаукс багт өгсөн байна. Кайл Корвер карерынхаа турш 3 онооны шидэлтийг 42.9 хувьтай гүйцэтгэж байгаа юм. Шилдэг тоглогчоо солилцоонд оруулсан Атланта хаукс баг Пол Милсап, Табо Саплашо, Тим Хардввэе жуниор гэх тоглогчдоо зарж Денис Шрөдер, Дуэт Ховард, Бэзмор нартай шинэ гэрээ байгуулахаар төлөвлөж байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?