БАРСЕЛОНА КЛУБ ЯЛАГДЛАА

2017-01-06  

“Copa del Rey” Испаний эзэн хааны цомын тэмцээний шөвгийн 16 багийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Барселона клуб шигшээ 16-ын эхний тоглолтоо Атлетик Билбао багийн талбайд хийж 2:1-ээр ялагдал хүлээлээ. Тоглолтын эхний гоолыг 25 дах минутанд Гарсиагийн дамжуулалтаар ахмад довтлогч Адуриз хийсэн юм. Үүнээс 3 минутийн дараа буюу 28 дах минутанд Инаки Уилламс тоглолтын тооны харьцааг холдуулж эхний үе өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар үеийн 52 дах минутанд Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Месси чөлөөт цохилтыг гайхалтай гүйцэтгэж тооны харьцааг ойртуулсан ч өөр гоол оролгүй явсаар тоглолт дууссан. Хоёр багийн хариу тоглолт ирэх Лхагва гарагт Барселона клубийн “НОУ КАМП” цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Энэ шатны бусад тоглолтуудын үр дүнг та бүхэнд танилцуулж байна.

Реал мадрид 3:0 Севияа

Селта 4:1 Валенсиа

Реал Сосидад 3:1 Валлирал

Депортиво 2:2 Алавес

Атлетико мадрид 2:0 Лас Памас

Ососуна 0:3 Ибар

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?