10 НЭР ТӨРЛИЙН 30 ЭМИЙГ ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭГҮЙ ОЛГОНО

2017-01-09  

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж өнөөдрийн байдлаар нийт эмнэлгээр үйлчлүүлсэн хүний 6.2 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдон, 10,000 хүн амд 40.6 тохиолдол бүртгэгдсэн, өвчилсөн хүмүүсийн 91.4 хувийг 15 хүртэлх нас, 69.9 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн нийт хүний 7.3 хувь, 21 аймгийн амбулаторийн 5.3 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдож, өвчлөлийн тоо өмнөх долоо хоногоос 0.8 хувиар нэмэгдсэн байна. 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн хөнгөлөлттэй олгоно.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙН ЖАГСААЛТ

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

Д/д

Ерөнхий нэршлийн дугаар

Ерөнхий нэршил

Латин нэршил

Тун хэмжээ, хэлбэр

Савлал-тын тоо

Үнийн дээд хязгаар

ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ

 
 

1. Ампициллин

 

1

1

Ампициллин (Х)

Ampicillinum

125мг/5мл

1

2000

2000

 

2

250мг

10

550-800

550-800

 

2. Амоксациллин

 

3

2

Амоксициллин (Х)

Amoxicillinum

125мг

20

12280

12280

 

4

250мг

20

580-14920

580-14920

 

5

125мг/5мл -60мл

1

4550-6750

4550-6750

 

6

125мг/5мл -12доз

1

9500

9500

 

7

125мг/5мл -100мл

1

4940

4940

 

8

250мг/5мл -100мл

1

8800

8800

 

9

250мг/5мл -60мл

1

3550

3550

 

10

250мг/5мл -12доз

1

10500

10500

 

3. Тетрациклин

 

11

3

Тетрациклин

Tetracyclinum

1%

1

3500

3500

 

12

10 мг/г 5г

1

3450

3450

 

4.Сальбутамол

 

13

4

Сальбутамол

Salbutamolum

100мкг/доз-200доз

1

7750

7750

 

14

100мкг

1

7500

7500

 

15

4мг № 100

10

570

570

 

16

4мг №200

10

700

700

 

5. Ибупрофен

 

17

5

Ибупрофен

ibuprofenum

200 мг шах № 24

10

3340

3340

 

18

100мг/5мл, 60-100 мл сироп

1

9000

9000

 

6.Парацетамол

 

19

6

Парацетамол

Paracetamolum

125 мг/5мл-60мл сироп

1

8500

8500

 

20

1

3300

3300

 

21

125 мг лаа

10

6500

6500

 

22

250 мг лаа

10

7000

7000

 

7.Азитромицин

 

23

7

Азитромицин

Azithromycinium

250 мг шахмал, капсул

6

6000-24000

6000-24000

 

24

100мг/5мл, 20 мл сироп

1

24000

24000

 

25

200мг/5мл, 20 мл сироп

1

26300

26300

 

8. Цэр ховхлох эм

 

26

8

Амброксол

Ambroхolum

30 мг шах №100

10

900

900

 

27

15 мг/5 мл-100 мл 

1

12500

12500

 

28

9

Ацетилцистейн

Acetylcysteinum

100 мг нунтаг, шахмал №20

10

4750

4750

 

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой.

Энэхүү хөнгөлөлттэй эм олгох журам нэгдүгээр сарын 2-оос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртлэх хугацаанд мөрдөх юм байна..

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?