ШАТАР СОНИРХОГЧДЫН УАШТ-НИЙ ШИЛДГҮҮД 13-НД ШАГНАЛАА АВНА

2017-01-09  

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний шилдгүүд тодорлоо.

Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд тоглолтод 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцсноос 100 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй байлаа. Мөн АИХ-ын депутат, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд, зарим яам, агентлагийн шатар сонирхогчид оролцож, оюун ухаанаа уралдуулсан юм.

Тэмцээний эцсийн дүнг танилцуулахад эрэгтэйчүүдийн төрөлд Нийслэлийн Баянгол дүүргээс оролцогч Э.Энх-Амгалан 8.0 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, гуравдугаар байрт Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал 6.5 оноогоор удаалав. Шагналт дөрөвдүгээр байрт Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хашхүү 6 оноогоор, тавдугаар байрт Сүхбаатар дүүргийн оролцогч Б.Бат-Эрдэнэ 6 оноогоор тус тус шалгарсан юм.

Эмэгтэйчүүдийн төрөлд Баянгол дүүргийн оролцогч Г.Отгонтуяа 7 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа 6 оноогоор хоёрт орж, Сонгинохайрхан дүүргээс оролцсон М.Жаргалсайхан мөн 6 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж,  дүнгээ гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд:

Эрэгтэй

2013 он Гомбожавын Саран-Эрдэнэ /Налайх дүүрэг/

2014 он Болдын Мөнхбаяр /Баянзүрх дүүрэг/

2015 он Санжидын Алтангэрэл /Налайх дүүрэг/

2016 он Баасанжавын Цэцэнбаатар /Хөвсгөл аймаг/

2017 он Энхээгийн Энх-Амгалан /Баянгол дүүрэг/

Эмэгтэй

2014 он Гэрэлчулууны Номин /Сэлэнгэ аймаг/

2015 он Төмөрбаатарын Март /Дархан-Уул аймаг/

2016 он Жаргалантуулын Даваасүрэн /Хан-Уул дүүрэг/

2017 он Ганбаатарын Отгонтуяа /Баянгол дүүрэг/

Шатар сонирхогчдын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн оролцогчдын шагналыг Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны өдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр гардуулах юм.

Эрэгтэй, эмэгтэй ангилалд аваргаласан Э.Энх-Амгалан, Г.Отгонтуяа нар шатрын дэд мастерын болзол хангаж байгаа юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?