ЧӨЛӨӨТИЙН УАШТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-01-09  

Эрэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 15 дах удаагийн УАШТ нэгдүгээр сарын 7,8-нд Буянт-Ухаа Спортын ордонд боллоо. Энэхүү УАШТ-нд нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймгийн “Биеийн тамир спортын хороо”, “Аврагч”, “Алдар”, “Сүлд”, “Хилчин”, “Хүч” спорт хороо, “Алдартан”, “Арслан”, “Гацуурт-Олимп”, “Женко”, “Хасу-Мегастарс”, “Хангарьд”, “Харгант-Цамхаг”, “Цастын барс” клуб, “Даян” бөхийн дэвжээ, ”Аварга” биеийн тамирын дээд сургууль, ҮБТДС, БТСДС, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль зэрэг 23 байгууллага, клубийн бөхчүүд өрсөлдлөө.

Энэ удаагийн УАШТ-нд дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Э.Бэхбаяр, Дэлхийн аваргын 3 удаагийн хүрэл медальт МУГТ О.Насанбурмаа, Дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт ОУХМ Ж.Чулуунбат, Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга нарын шилдгүүд өнжсөн юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97 кг, эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан болсон. Барилдаануудын мэдээллийг хүргэе.

57 кг

1.Содномдашийн Батболд ”Сүлд” спорт хороо”

2. Занданбудын Занабазар ”Арслан” клуб

3.Батсайханы Далайбаяр ”Цастын барс” клуб 3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ ”Хасу-Мегастарс” клуб

Энэ жинд нийт 22 бөх өрсөлдсөн бөгөөд жингийн лидер Э.Бэхбатын эзгүйд ОУХМ С.Батболд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаагаа түрүүлсэн юм. Жингийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг элсний спортын Азийн наадмын аварга ОУХМ Д.Балжинням залуу мастер Б.Далайбаярт 3-р дугаар тойрогт хожигдож таавар будилуулсан. Мөн медалийн тааварт яригдаж байсан Сэлэнгийн Төгс хүрэл медалийн төлөө А.Мөнх-Эрдэнэд хожигдож хоосон хоцорсон юм.

65 кг

1. Нармандахын Лхамгармаа ”Алдар” спорт хороо

2. Батчулууны Батмагнай ”Алдар” спорт хороо

3. Батсуурийн Наранболд ”Хасу-Мегастарс” клуб

3. Батболдын Номин “Гацуурт-Олимп клуб”

Жингийн лидер МУГТ Г.Мандахнаран 70 кг руу жин өгссөн нь дүү нартаа боломж олгосон юм. Энэ боломжийг Н.Лхамгармаа алдалгүй ашиглаж анх удаагаа УАШТ-нд түрүүлсэн. Түрүүлэх зорилготой барилдсан дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номин шөвгийн наймд Б.Батмагнайд хожигдож зөвхөн хүрэл медалийн төлөө л барилдах эрхтэй болсон юм. Энэ жинд 21 бөх хүч үзсэн байна.

74 кг

1. Доржваанчигийн Гомбодорж ”Сүлд” спорт хороо

2. Батчулууны Анхбаяр ”Сүлд” спорт хороо

3. Болдхүүгийн Батсүх ”Хасу-Мегастарс” клуб

3. Ганболдын Төрболд ”Женко” клуб, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

Энэ жинд ахмад мастер Д.Гомбодорж УАШТ-нд 4 удаагаа түрүүлсэн бол бэртлийн улмаас 2 жилийн хугацаанд бөхөөс хол байсан ОУХМ Б.Анхбаяр хүчтэй эргэн эрэлт хийж мөнгөн медаль хүртсэн. Залуу мастер Б.Батсүх хүрэл медалийн төлөө туршлагатай тамирчин Д.Алтангэрэлтэй хүнд барилдаан хийж хожсоноор хүрэл медалийн болзол хангасан.

97 кг

1. Өлзийсайханы Батзул ”Хүч” спорт хороо

2. Мөнхжаргалын Билгүүдэй ”Женко” клуб

3. Бат-Очирын Гончигтавхай ”Цастын барс” клуб

3. Пүрвээгийн Өсөхбаатар ”Хилчин” спорт хороо “Хүч” спорт хорооны тамирчин Ө.Батзул жингийн гол өрсөлдөгч Д.Хүдэрбулгын эзгүйд түрүүлсэн бол аймгийн начин М.Билгүүдэй зооны аваргын төлөө хашир мастер мастер П.Өсөхбаатарыг хожиж таавар эвдсэн. Мөн аварга болох зорилготой зодоглосон ОУХМ Л.Төртогтох зооны аваргын төлөө Ө.Батзулд хожигдоод хүрэл медалийн төлөөх барилдаанд гарч ирсэнгүй.

Эмэгтэй 48 кг

1. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб

2. Буяндалайн Чимгээ /”Ханьгард клуб

3. Цогтбазарын Энхжаргал /”Алдар” спорт хороо

3. Бямбасүрэнгийн Мөнхнар /”Алдар” спорт хороо /

Э.Нарангэрэл мастер насанд хүрэгчдийн УАШТ-д 3 дах удаагаа түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын анхны хүрэл медалийг 2005 онд эх орондоо авчирч байсан МУГТ Ц.Энхжаргал УАШТ-ний 2 дах хүрэл медалиа хүртсэн. Тэрээр УАШТ-нд нийт 12 удаа түрүүлж, 2 удаа хүрэл медаль хүртсэн гайхалтай амжилт үзүүлээд байна.

55 кг

1. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо /

2. Алтанцэцэгийн Батцэцэг /”Хасу-Мегастарс” клуб /

3. Баяраагийн Халиунаа Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль

3. Бат-Очирын Болортуяа /Женко” клуб /

60 кг

1. Баатаржавын Шоовдор ”Хилчин” спорт хороо

2. Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо /

3. Отгонбатын Оюунтуяа /”Аварга” биеийн тамирын дээд сургууль, /

3. Хүрэлхүүгийн Болортуяа /”Аврагч” спорт хороо /

69 кг

1. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо /

2.Амгаланбаатарын Чанцалнямаа /”Хасу-Мегастарс” клуб, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

3. Энх-Амарын Даваансан /”Алдар” спорт хороо 3. Мөнхбатын Хишигмаа/”Арслан” клуб/

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?