ХӨГЖЛИЙН ЛИГТ "ТЭНҮҮН ОГОО" БАГ АНХ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ

2017-01-09  

16 баг бүтэн хоёр сарын турш, тойргийн хоёр тоглолт хийж, нийлбэр дүнгээрээ Аварга зам, Бласт, Төмөрт Өргөө, Каркас, Тэнгэр плаза, Хас банк, Бамбууш зэрэг 8 баг шалгарсан. Финалд үлдсэн 8 баг хасагдах журмаар тоглосон. 1-д бичигдсэн Аварга зам 8-аар гарсан Бамбууштай таарч, 2:3 харьцаагаар анхныхаа хожигдлыг авсан нь, тэмцээнийг орхиход хүргэсэн. Энэ бол хөгжлийн Лигийн анхны сенсаац болж, Аварга зам багийн ахлагч, улсын аварга Энхсайхан болон дэд мастер Мөнх-оргил нарыг Бамбууш багийн залуу тамирчин Тэмүүлэн хоёуланг нь буулган авснаар багаа шилдэг 4 багт чирэн орсон. Баг нь ганц ч хожигдоогүй байсан төдийгүй, хувийн үзүүлэлтээр ганц ч хожигдолгүй явсан Мөнх-оргилын ганц хожигдол нь багт үнэхээр өндөр үнэтэй туслаа.

Харин хоёрдахь сенсаац бол тойргийн тоглолтод 7-р байр эзэлсэн, насаар ахмад Мөнхсайхан, Галбадрах нарын баг 2-оор гарч ирсэн Төмөрт Өргөө багийг буулгаж авсан явдал юм. Ялангуяа, Төмөрт багийн Цэндмаа, Төмөрт өргөө багийн шилдэг тоглогч, лигийн тоглолтод нэг ч хожигдолгүйгээр эмэгтэйчүүдийг хошуучилж байсан Болор-Эрдэнийг хожсоноор тоглолтын хувь заяаг эргүүллээ.

Анх удаа багаа оруулсан Тэнүүн Огоо 3:0 Бласт-ыг буулгаж, түрүүлэх магадлалтай Тэнгэр плаза 3:2 Хас банк багийг ялсан. Тэгснээр Бамбууш, Каркас, Тэнүүн огоо, Тэнгэр Плаза хагас шигшээд шалгарсан.

Оноолтоор таарснаар Карзас 3:2 Тэнгэр Плаза, Тэнүүн Огоо 3:1 Бамбууш-ыг буулгаж авснаар аваргын төлөө Тэнүүн Огоо З:0 Карказ, хүрлийн төлөө Тэнгэр плаза 3:1 Бамбууш-ийг хожлоо.

Нэгдүгээр байранд Батдэлгэр тэргүүтэй Тэнүүн огоо, хоёрдугаар байранд Галбадрах ахлагчтай "Карказ", гуравдугаар байранд Чулуудай ахлагчтай "Тэнгэр плаза", шагналт дөрөвдүгээр байранд "Аварга зам" багийг түрүүлэх индрээс түлхэж зайлуулсан Бамбууш баг шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн нэгбүрчилсэн төрөлд Б.Болор-Эрдэнэ түрүүлж, улсын аварга Б.Содболор хоёрт, Б.Урантогос гуравдугаарт байрт оров. Эрэгтэйчүүдийн нэгбүрчилсэн төрөлд Мөнх-Оргил түрүүлж, Т.Билэгжаргал хоёрт, Ө.Лхагва-Эрдэнэ гуравдугаарт байрт орлоо.

Фото сурвалжлага :

Лигт түрүүлсэн Тэнүүн огоо багийнхан тоглогчоо дэмжиж байгаа нь

Хөгжлийн Лигийг санаачлагч, хамтран зохион байгуулагч, Шинэ эргэлт клубын дасгалжуулагч багш Цэрэнтогтох ( голд нь)

Багаа финалд гарахад үнэтэй хожил авчирсан дэд мастер Цэндмаа багийн гишүүн Ууганаагийн хамт, бэлтгэлд гарахын өмнө

Багаараа түрүүлж, нэгбүрчилсэн төрөлд 3-р байр эзэлсэн Урантогс багш Мэргэнээс зөвлөгөө авч буй нь

Тэнгэр плазагийнхан аваргын төлөө тоглолтоос мултарлаа

Түрүүлэх Аварга зам багийг мулталсан Бамбууш багийн ахлагч, спортын мастер "жижиг" Баяраа гэр бүлээрээ тэмцээнд "оролцлоо"

Шинэ эргэлт багийн ахлагч Амгалан, улсын хошой аварга Баяраа, Бамбууш багийн тоглогч Мөнгөнцэцэг нар шигшээ тоглолтын өмнө

Багийн эзэд : Өег багийн эзэн Даваасүрэн, Бласт багийн эзэн Одончимэг, Тэнгэр плаза багийн эзэн Төмөрбаатар нар. 

Багаа нэг, хоёрдугаар байрт оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан залуу тамирчин Лхагва-Эрдэнэ, дэд мастер, сонсогч Батдэлгэр нар

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Баяр хүргэе, теннисчиддээ 2017-01-10
Зочин:Галаа багш сайн байна шүү 2017-01-10
Зочин:Галаа багш бол Монголдоо л домогт Валднер 2017-01-10
Зочин: Хамгийнтом лиг хэзээ эхлэх вэ? 2017-01-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?