ДОЛООН ТИВИЙН НОЁН ОРГИЛД ГАРСАН МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН Б.ГАНГААМАА

2017-01-09  

Монгол Улсын гавьяат тамарчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилуудад амжилттай авирсан байна. Тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, хамгийн сүүлчийн оргил болох Антарктид тивийн Винсон Массифт хэрхэн авирсан талаараа хэллээ.

Винсон Массиф нь 4897 метрийн өндөр уул юм. Тэрээр өнгөрсөн сарын 26-нд УБ-ын цагаар 09.57 минутад, Чилийн цагаар 25-ны 19.15 минутад уулын оройд гарч, эх орныхоо далбааг мандуулжээ. Ингэснээр тэрээр долоон тивийн ноён оргилд гарсан, Монголын анхны тамирчин боллоо.

Б.Гангаамаа Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд цуурайтуулан, дэлхийн долоон ноён оргилд гарсан, 19 дэх эмэгтэй уулчин болсонд нь байр хүргэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц хүлээн авч уулзлаа.

Б.Гангаамаагийн гаргасан амжилтууд:

  • 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус (5642 м)
  • 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест (8848 м)
  • 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро (5895 м)
  • 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали (6194 м)
  • 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа (6962 м)
  • 2016 онд Австрали ба далайн ноён оргил Карстенз пирамид (4884 м, анхны Монгол хүн)
  • 2016 онд Австрали тивийн ноён оргил Косиушко (2228 м)
  • 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массиф (4897 м)-т тус тус авирчээ.

Уулчдын хувьд манай дэлхий долоон тивтэй байдаг байна. Эдгээр ноён оргилд гарсан 180 орчим эрэгтэй, 18 эмэгтэй уулчин байдаг байна.

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Б.Гангаамаа "Долоон тивийн оргилд гарснаар би дэлхийг хураалаа" гээд хамтран ажилласан байгууллагууд, ивээн тэтгэгчдэдээ талархал илэрхийлж байсан юм.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?