ДЭЛХИЙН ШИЛДГЭЭР РОНАЛДО ШАЛГАРЛАА

2017-01-10  

Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах үйл ажиллагаа өнгөрсөн шөнө Австрын Цюрих хотноо болж өнгөрлөө. 

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг шигшээ багуудын дасгалжуулагч болон ахлагчид, сэтгүүлчид, хөгжөөн дэмжигчдийн саналаар тодруулсан юм. Эцсийн шатанд Испанийн “Реал Мадрид” клубийн довтлогч Криштиано Роналдо, “Барселона” клубийн довтлогч Лионель Месси, “Атлетико Мадрид” клубийн довтлогч Антуан Гризманн нар тунаж үлдээд байсан.

Шилдгийг тодруулахад Роналдо 2016 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг гардаж авсан. Тэрээр 2016 онд Аваргуудын лиг болон Европын аварга шалгаруулах тэмцээний аварга болж, “France football” сэтгүүлээс өгдөг “Алтан бөмбөг” хүртээд байсан юм. 

Мөн энэ үеэр шилдэг эмэгтэй хөлбөмбөгчний шагналыг АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Кари Ллойдод гардуулсан юм. Үүнээс гадна Ференц Пушкашын оны шилдэг гоолыг шалгаруулахад Малайзын “Пенанг” клубийн хагас хамгаалагч Мохд Фаиз Субрынн “Пананга” клубийн хаалганд хийсэн гоол шалгарсан байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Мундаг тоглогч 2017-01-10
Зочин:Буян их үйлддэг тамичрин даа. 2017-01-10
Зочин:Буян заяа нь дэлгэрч яваг 2017-01-10
Зочин:Давтагдашгшй тоглогч 2017-01-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?